Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дээгий нь биеэ барьж дийлээгүй түүнийг мөргөчихсөн
Папарацци

Дээгий нь биеэ барьж дийлээгүй түүнийг мөргөчихсөн

coolНийтэлсэн: cool03/01/2021Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цaxим ертөнцөд өнөөдөр орой сенcaци дэгдээсэн мэдээлэл бол дуучин Т.Дэлгэрмөрөний лайв байлаа.

Заа сая би та бүхэнд live хийлээ.

Дээгий нь өөрийгөө өмөөрөх гэсэнгүй.Үнэхээр тэвчээр алдарч аргагүй эрхэнд энэ Ананда гэх бүсгүйн үнэнг элчилж хэрхэн яаж далд хүчирхийлэл үйлдэж биднийг гутаан доромжилж байсныг нь хэлэхээс өөр арга алга.

Тиймээ Дээгий нь удаан тэвчсэн хангалттай удаан шүү.

Анандатай амьдралаа зогсоосон байсан ч хэвлийдээ хүүхэд тээсэн байсан учир миний бие эргэж очсоон.Амьдрал цаашаа хэвийн үргэлжилсэн ч өнөөх архидалт шоу дууссангүй эргээд л хэрүүл.Аргаа барж ээжид нь хандсан боловч тэр эмэгтэй миний нэр төрд халдлаа гээд надаас 36н сая төгрөг яг корона дэгдэж байх үед ХУД-ийн иргэний шүүхэд өргөдөл гарган нэхэмжилсэн юм.Би түүнд бууж өгөөгүй ээ.Учир нь тэр эмэгтэй охиныхоо хэрхэн аймшигтай авирлаж байгааг үл ойшоон ээжийн үүргийг ухамсарлаагүй юм.Гэвч тэр 3.5 сая төгрөг авсаан.

Анандатай үргэлжлэх амьдрал хүндхэн байсан ч бид олон түмэнд хүргэдэг гэр бүлийн шоугаа үргэлжлүүлсэн юм.Амттай карантин шоуны үеэр дахин архидалт болж Дээгий нь үхсэн яадаг юм хэмээн бодож архи уусаан.Архи уусан хүмүүсийн дунд өнөөх л авир аашаа гаргаж олны дунд доромжилж хөөж туухад Дээгий нь биеэ барьж дийлээгүй түүнийг мөргөчихсөн юм.Гэвч бид учраа олж шоугаа амжилттай дуусгасныг та бүхэн мэдэж байгаа.Хамгийн сүүлд Ананда миний орон байрыг барьцаанд тавьж миний гэр орны хамаг тавилгыг зарж үрэн нэг муу хужаа хоолны ширээгээр сольчихсон байлаа.Уг нь бид хоёр зарж шинэ тавилга авья хэмээн ярьж байсан боловч Дээгийд өрх гэрийн эзэн тэнгэрлэг хувь заяа байсангүй.Гэртээ ороод иртэл Зөөсий бид хоёрын амьдралтай салшгүй холбоотой тавилга байхгүй байсанд ядаж чи асууж хэлж болсонгүй юу гэхдээ өнөөх ширээг нь хөмрөөд хаясаан.Мэдээж цагдаа дуудсан би хуулийн хариуцлага хүлээсээн.

 

Тэсвэр алдарсан миний бие Зөөсийгөө аваад гэртээ харьсан ч тэрээр архидсаар шоудсаар л…Нэг шөнө энэ ер нь юу болж байдаг бол гээд яваад очтол тэр бас л согтуу хэвтэж байлаа.Би шууд л буцаад гараад явсаан.Яахав дээ хүн гэдэг чинь хичнээн ийнхүү дээрлхүүлж байгаа ч үр хүүхдээ санана шүү дээ.Гэвч тэнд сайхан зүйл болсонгүй ээ.Маргааш нь Зөөсийгийн утсан дээр хүүхэд асрагчаас мессеж ирэхэд тэр намайг очдог өдрийн шөнийн 01 цагт нялх үрийн дэргэд хоёр залуутай гэрээ бузарлаж , хүүхэд асрагч шөнө эр хүн дуугарах дуунаар сэрж Анандаад болихыг сануулахад тэрээр өнөөх хоёр эрийг дагаад гараад явсан байлаа.Яг намайг ирэхээс цагийн өмнө гэртээ ирсэн байсан тэр согтуу байсан нь тийм учиртай байжээ.Та нар санаж байгаа бол өөрийнх нь төрүүлсэн анхны охин бидэнтэй төрсөн өдрөө тэмдэглэхээр ирсэн ч тэр баярын ширээ засаагүйн дээр хэрхэн өвдөж төрж байснаа л постолсоор байлаа.Хачирхалтай нь үрдээ биш асрагчдаа баярын ширээ засаж байгааг нь харахаас ой гутам.Дээгий нь охидууддаа хүссэн бэлгийг нь авч өгөөд явсаан.Ажил хийх нэрээр хүмүүстээ өглөө өдөр гарч уулзахдаа бас л архидана.Би бүр аргаа бараад нэг уулзалтанд нь гэндүүлэн очиж зургийг нь авч хадгалсан юм.Хоёр нялх хүүхэдтэй эх хүн ингэж явахыг харах үнэндээ л хэцүү байсаан.Энэ бүх боломжийг олгосон би өөрөө л буруутай биз ээ.Ард нь дандаа л хэн байсан нь ойлгомжтой байх.Түүнийг дуудахад олны танил хүмүүс ирэх үү намайг хүсэхэд тэд бидэнд хайраа түгээх үү гэдэг учиртай.Дээгийгийн зүрх сэтгэлд ганцхан зүйл санаанаас гарахгүй байсан нь тэрээр талийгч эхнэрийн минь охиндоо үлдээсэн шижир алтан зүүлт ээмгийг гэрээс хулгайлсан байсан нь нотлогдож миний бие ломбарданд тавьсан байхдаа очоод авчихья гэж зөндөө гуйсан ч жинхэнэ жүжигчин Анандаа ааль хэдийн хайлуулаад зарчихсан байсан юм.Түүний шаасан зүйлүүд үүгээр дуусахгүй шүү дээ гхгхгх.Даан ч дээ гэж их бодсон боловч үрээ бодож зааза алтнаас хямдхан амь гэж юу байхав гэж бодсоор явсан ийм бузартай хүний үйлийг хүн тэвчдэггүй юм байна.Та бүхэн сая харсан байх аа ямаршуу авир ааштай хүн болохыг нь.Тэр дандаа хүний санаанд багтамгүй араншин гаргана.Согтох тоолондоо агсам тавьж Дээгийг цохиж нүдэнэ.Мэдээж би хамгаална.Харин түүний хөл гар хөхөрч хавдана.Түүнийхээ зургийг дарж баримтжуулан эргээд намайг өмөөрсөн бүхэнд тэр зургаа явуулж амыг нь таглана.Ийм болохоор л би далд хүчирхийлэл хэмээн ярьж сануулж байсан юм.Эр хүн үгээ хэлэхээр гоншигонуур , үйлдлийг нь элчилхээр хүчирхийлэгч үнэн амьдрахаар юу болж хувирч байгааг миний амьдрал энэ хүртэл харуулаад төгсгөл боллоо.Хамаа алга дахиад хууль шүүхийн хаалга татая би шударга л байна.Харин та нар ямар аймшигтай хүнээс бусдыг зовоосон үнэгүй бэлэг авч байгааг нэг дотроо бодно биз ээ.Өгсөн авсандаа өлзий болох болох болтугай бурхан минь гхгхгх.Дэндүү ихээр харамсаж л байна гэхдээ одоо яахав дээ хэзээ мөдгүй ийм зүйл болох л байсан юм.Миний үр хүүхдүүд аавын хайраар хэзээ ч дутахгүй би шударга л амьдарсаар ирсэн эр хүн.Түүнтэй харилцан ажиллаж байгаа хүмүүс одоо нэгийг бод.Тэр та нарын бизнесээр гэр бүлээ сольчихлоо.Түүний очсон газар хийсэн LIVE бүхний ард миний үр хүүхдүүд танихгүй хүмүүсийн гар дээр эхийн хайраар дутаж өсөж бас эрсдэлд амьдарч явааг санатугай.Ийм новшийн далд хүчирхийлэл байсан болохоор эр хүний тэвчээр алдарч ил хүчирхийлэл гээчийг үзүүлж хуулийн хариуцлага хүлээсэн юм.Новшийн бузар эм Дээгийг нь юу ч гэж хэлсэн хамаагүй ээ би хаана ч шалгуулж нүүр бардам хуулийн өмнө эрхээ эдэлнэ ээ.Үнэхээр залхалаа би улам сак амьдрах болно үр хүүхдүүдтэйгээ.Зөөсийд бүү санаа зов.Тэр жинхэнэ ариун хүчирхэг аавын хайранд эрх танхи өсөж байгааг та нар мэднэ , мэдэхгүй байсан ч мэддэг нь мэднэ ээ.Ядаж л Зөөсийгийн ээжээс үлдсэн 13н ах дүүс , аав ээжийн минь ах дүүс биднийгээ гэнэ шүү дээ.

Хууль хүний эрхийг дээдэлдэг гэсэн би ямар эрхтэйгээ одоо л харья жинхэнэ сонирхол татаж байна.Хэн намайг хууль шүүхэд дуудана би бэлэн шүү харин ч нэг гхгхгх.

Архины эсрэг тэмцэх шалтгаан энэ л байлаа.Дээгий нь заавал төгсгөлийг нь харах болно оо.Намайг сайн муул бүр үзэн яд.Гэлээ ч Дээгийг нь мэддэг хүн олоон олон.Би ичихгүй ээ харин ичмээр амьдарч явсандаа ичдэг байсан болохоор үнэн байхыг хүссэн юм гүйцээ.Цаг хугацаа жинхэнэ харуулна харж байгаарай ах дүүсээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.