Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Болдсайхан: Хүүхдийн зүрхний хагалгааг ЭМД-аас бүрэн даахаар боллоо, маш их баяртай байна
Папарацци

Б.Болдсайхан: Хүүхдийн зүрхний хагалгааг ЭМД-аас бүрэн даахаар боллоо, маш их баяртай байна

coolНийтэлсэн: cool03/01/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар “Сонгдо” эмнэлгийн Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор Б.Болдсайханд батламж гардууллаа. Тус батламжид “Эрүүл мэндийн салбарын улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын санг нэгтгэн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, нэгдсэн сангаас стратегийн худалдан авалт хийх шинэчлэлийн хүрээнд хүүхдийн зүрхний мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлж эхэлж байгааг үүгээр батламжлав” гэжээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “2021 он манай салбарт маш олон ажлын эхлэлийг тавих хариуцлагатай жил болж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуулиудад өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтийн дагуу эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтын тогтолцоог хийх суурь бүрдсэн. Өндөр өртөгтэй оношлогоо эмчилгээний санхүүжилт шийдэгдсэн. Тухайлбал, хорт хавдар, харвалт, шигдээс, эмэгтэйчүүд, төрөлхийн гажиг, түлэгдэлт зэрэг өвчтөн, ард иргэдэд санхүүгийн дарамт үүсгэхгүй, Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжих боломжтой болсон. Энэ нь гуравдугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс хэрэгжээд эхэлж байна. Үүний нэг жишээ “Зүрх мартахгүй” төсөл. Өнөөдөр 99 дэх хүүхдэдээ хагалгаа хийсэн байна. Төрийн эмнэлгүүдэд ачаалал маш их байдаг байсан. Тиймээс өнөөдрөөс хувийн эмнэлгүүд ачааллыг хуваалцах боломжтой болсон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийгээд хувийн байгууллагууд төрийн эмнэлгийн үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой. Төр, хувь гэлтгүй санхүүжилт аваад явах боломж бүрдсэн. Ард иргэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Даатгалын шинэчлэл, гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Тэр дундаа Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд өнөөдөр 99 дэх хагалгаа хийгдлээ. Өнөөдрөөс улсын болон хувийн эмнэлгүүд стратегийн худалдан авалтад хамрагдаж байна. Ард иргэд санхүүгийн дарамтад оролгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах шинэчлэл өнөөдрөөс эхэлж байна. Монгол хүнд л тусламж үзүүлж байгаа бол улсын, хувийн гэж ялгалгүйгээр санхүүжилтийг нь өгдөг болно.”Сонгдо” эмнэлгийн Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, Б.Болдсайхан: 1990 оноос хойш гарч байгаа хамгийн том өөрчлөлт бол энэ юм. Өнөөдрөөс гүйцэтгэлээр хувь, хувьсгалынх ялгаа байхгүй санхүүжээд явна. “Зүрх мартахгүй” төсөл бол нэг жишээ болж байна. Маш олон амбулаторийн үйлчилгээ, өртөг өндөр шинжилгээ, хагалгаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжнэ. Энэ шинэчлэл хэрэгжсэнээр дөрвөн жилийн дараа бид эрүүл мэндийн салбараа танихааргүй болно. Үүний жишээ болгоод манай эмнэлгийг сонгож ирсэнд баяртай байна. Өмнө нь Эрүүл мэндийн даатгалаас хүүхдийн зүрхний хагалгаанд нэг ч төгрөг өгдөггүй байсан. Одоо бараг бүрэн даадаг болсонд хүүхдүүдийнхээ өмнөөс, эрүүл мэндийн салбарын өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна.

“Зүрх мартахгүй” төсөл өнөөдөр 99 дэх хагалгаагаа хийлээ. Маргааш 100 дахь хагалгаагаа хийнэ. Монголд хүүхдийн зүрхний хагалгаа зогсоод байсан. Бид үүнийг олж хараад “Зүрх мартахгүй” төслийг санаачилсан. Одоо бол цусны хавдраар өвдсөн хүүхдийн мөнгө, хандив явж байна. Нэг жилийн хугацаанд зүрхний хандив цуглуулах асуудал байхгүй болсон. Жилд 300-350 хагалгаа хийж байж Монгол Улс ядаж нэг өвчөөр хандив гуйх, гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй болно.Сүүлийн үед 100 хүүхэд тутмын нэг нь төрөлхийн зүрхний гажигтай төрж байна. Тэгэхээр жилд манай улсад 500-600 хүүхэд зүрхний гажигтай төрж байна. Үүний 80-85 хувь нь бидний өдөр тутамд хийдэг хагалгаа, 15 хувь нь аль ч улсад хийхэд хүнд гажиг байдаг. Даатгал өөрчлөгдөөд ирэхээр бүр жижиг, хэцүү, хүнд хавсарсан гажгуудыг эрт оношлож, эмчлэхийн төлөө явна. Дэлхийн аль нэг оронд хийж байгаа хагалгаа л бол бид хийхийн төлөө зорино.

itoim.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.