Өнөөдөр Т.Дэлгэрмөрөнгийн том охин Зөөлөнсий хүмүүсийн асуултанд цахимд хариулт өгчээ.
РСэтгэл санаа зүгээр үү ?
Мэдээж яаж зүгээр байхав дээ.Та нарын юу ч мэдэхгүй байж худлаа чалчиж байгаад дургүй хүрж гомдож байна.
Ананда эгчийнхэн буруу юу аавынхан буруу юу ?
2-уулаа буруутай,та нар эмэгтэйг нь өмөөрч эр үү нь дайрч байна
Шаналдаг уу ?
Үргэлж
Алтан гоёл хайлуулж зарсан гэж үнэн юмуу ?
Үнэн
Аав чинь зоддог юмуу?
Бүү ийм муухай юм асуу! Миний аав Ананда гэдэг хүнийг манай гэрт анх хэдхэн хувцастай, утасгүй, гэр оронгүй хэн ч биш байхад нь та нарын мэдэх Солонгон аашт гэх нэрээр олонд алдаршуулж орон гэртэй болгож өөрийнхөө бүх зүйлийг золиосолж намайг ч тохоон байтлаа түүнийг хайрласан юм даа.
Ананда эгч бусдад харагддаг шигээ зөөлөн сайн ээж мөн үү?
Би Ананда эгчдээ хайртай яагаад гэвэл тэр миний хайрт дүү нарыг гаргаж өгсөн аавд минь хань болсон хүн.Би хэчнээн аавынхаа талд байлаа ч Ананда эгчийгээ та нарт муулахгүй ээ! Гэхдээ тэр өнөөдөр бидний амьдралыг….
Ананда эгч чинь алт авсан нь худлаа биздээ?
Анандаа эгч аав хоёр хэрэлдсэн байхад Ананда эгч манайд хувцсаа авах нэрээр аавыг байхгүйд намайг усанд орж байхад тэнгэрт байгаа ээжийн минь авдраас хайртай алтан зүүлт, ээмгийг нууцаар авж яваад хайлуулаад зарсан.Яагаад гэвэл мөнгөгүй болж байрны төлбөрөө төлсөн гэж аавд минь тайлбарласан. Үүнийг аав бид хоёр уучилж хөөрхий аав минь түүнд хайртай юм болохоороо Ананда эгчийг гүтгэсэн болж та нарт харагдуулж энэ хэргийн дуусгасан.
Дүү чинь Ананда эгчид дургүй юм шиг ?
Ямарч хүүхэд ээждээ хайртай шүү дээ.Гэхдээ би Бумбардайгаа өсгөсөн юмаа. Бумбардайг төрүүлээд гадуур дотуур аялаж зуугаа цэнгэлээ хөөсөн.Би л Бумбардайгаа нэг сараас нь өдий хүртэл өсгөсөн байтал Ананда эгч та нарын лайв дээр харсанчлан миний дүүг надаас булаах надад маш хэцүү байна.
1 сэтгэгдэл
ene ohind amidral uneheer hatuu handaj bn daa ewiidee