Ковид-19 халдварт өвчин улам бүр хүрээгээ тэлсээр байна. Өчигдөр Төрийн ордонд ажилладаг нэг хүний шинжилгээ эерэг гарч, нэг тохиолдол батлагдсан тул баруун жигүүрт хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ. Уг хүн нь Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтан юм байна.
Мэргэжлийн байгууллагаас халдвар батлагдсан иргэний уулзсан хүмүүсээс шинжилгээ авч, явсан маршрутыг нь тогтоохоор ажиллаж эхэлжээ.