Дүүтэйгээ утсаар ярихдаа
Дуу хоолойны өнгө өндөр түвшинд, дээрэнгүй хахир дуугаар
Үхэж байсан хүүрээ, өмхийрөөд унтаад? чи яг одоо ингэ, тэг, новшоо, хулгайчаа, дуракаа…

Ердийн үг шиг сонсогддог эдгээр үгсийг хөндлөнгөөс нэлээн олон удаа сонсож байлаа.
Харин хүмүүст хэлэхдээ би дүүдээ хамгийн их хайртай?
Өөрөөс нь дүү учраас амаар, сэтгэл зүйн хүчирхийллээр хандаж байгаагаа тэр хүн мэддэггүй…
Үг гэдэг амьтай, үг гэдэг хүчтэй, үг хэлэх эрх нь нээлттэй ч үгээ хүчирхийллээр биш, эвээр эелдэгээр хэлэх ёстойгоо ойлгодоггүй.
Сүүлийн таван жилийн дотор 2000 гаруй халуун амь, энэ хорвоод гомдоод сайн дураараа явжээ.
Нэг жилд 400-450 бурханы бэлэг буцаад тэнгэртээ одсон гэсэн үг юм.
Монгол улс амиа хорлолтоор дэлхийд 3-т орсон гэх батлагдсан эмгэнэлт мэдээг сонссон байх.
Шалтгаан нь:
1-т Гэр бүлийн хүчирхийлэл.
2-т, 3-т, 4-т, 5-т гэх мэт шалтгаан тусдаа үргэлжилнэ.
Эндээс зөвхөн аман хүчирхийлэл буюу сэтгэл зүйн дарамтыг авч үзье.
Эхнэр нөхрийн гэх мэт хүчирхийллийг дурдсангүй, бүр аймшигтай зүйл байгаа.
Аав, ээж, ах дүүс, гэр бүлийн нэгэндээ хандах хандлага хамгийн их тэвчээр барж, халуун амь тасалдаг гашуун баримтууд.
Чи миний …….ийм ийм, толгойг чинь би мэдэхтэйгээ?
Чи тэд аваад байхдаа яадаг юм?
Чи тэрэнтэй нийлээд байхдаа яадаг юм? Чи миний үгээр явсангүй? Чиний амьдралд оролцохгүй яадаг юм?
гэх мэтээр сэтгэл зүйн хүчирхийлэл, дарамтууд давтагдаж явсаар сонголтыг хорвоогоос явах шийдвэрт хүргэдэг байна.
Нэг жишээ:
Хэдэн жилийн өмнө манай гэрийн ойролцоо зүс мэдэх 28 настай залуу амиа егүүтгэсэн.
Шалтгаан нь аав, ээж, ах эгч нар нь дагавар хүүхэдтэй гэх шалтгаанаар найз бүсгүйг нь удаа дараалан үгээр хүчирхийлсэн, доромжилсон, бүр бүгд нийлээд зодсон.
Залуу олон удаа өмөөрч тэвчээр алдсан учир сонголт нь хорвоогоос явах байсан.
Ах нь юмаа, эгч нь юмаа, дүү нь юмаа, аав нь юмаа, ээж нь юмаа, гэр бүл нь юмаа!!!
Яг ийм дотно юмаа гэсэн холбоогоор далимдуулж, гэр бүлийн гэх нэгнийгээ өдөр бүр үгээр идэж сэтгэл зүйн дарамтанд оруулсаар амь тасрахад хүргэдэг олон жишээнүүд байдаг юм билээ.
Таны гэр бүлийн гишүүн танаас айгаад, амьсгаагаа түгжиж, алхаагаа намсгаж, үйл хөдлөлөө хянаж, харц нь гунигаар солигдож, хамаг бурууг өөртөө хүлээж, хүнээрээ амьдрах сонголт өгөхгүй байгаагаа хүчирхийлэгчид буюу гэр бүл нь ойлгохгүй байгаад бүх учир байгаа юм.
Ах нь болохоор гар далайж айлгаад, эгч нь болохоор элдэв муугаар хэлээд, аав нь болохоор харцаараа хөдөлгөөд, ээж нь болохоор энэ нэг л бишээ гээд дайраад байвал, танай гэрт байгаа хүүхдүүд ирээдүй гэдгийг мэдэхгүй, бүр төсөөлөхгүй.
Нэг жишээ:
Ой гарантай бяцхан охиныг энэ ирээдүйд яг ээж шигээ шулам болно, гурван настай бяцхан хүүг энэ харваас яг архичин, муу дүн аваад ирвэл энэ манай удамд байхгүй тэнэг, хүнтэй үерхвэл энэ яг гэдсээ чирээд ирнэ, 10 минутанд есөн удаа өсвөр насны охиноо өндөр дуугаар зандардаг ээж, араас нь чиний төлөө гэх шалтгаанаар үглэж гомдооно.
Аав ээж нь байхгүйд ач зээгээ нууцаар зоддог эмээд маргааш нь хүүхдээ харуулах гээд дахиад аваачиж өгнө. Ач зээгээ ялгаж харьцах бүр энүүхэнд, нэгэнд нь аяга дүүрэн хоол өгч нөгөөд нь аяганы талаар хоол өгдөг ийм байдлаар сэтгэл зүйн хүчирхийлэл хэвийн мэт байсаар.
Хайртай гэсэн нэгнийхээ ирээдүйн амьдралыг урьдчилаад харчихсан, өмнөөс нь зөгнөчихсөн, тэр зөгнөл нь хэлснээр нь биелэчихсэн мэтээр нэгэндээ ханддаг, гэмгүй царайтай гэр бүлийн хүчирхийлэгчид хаа сайгүй…
Энэ асуудал энгийн боловч хамгийн аюултай?
Тэнэгтээ амиа егүүтгээд байгаа юм бишээ, ухаан муутайдаа амьдралаас уйдаад байгаа юм биш.
Амиа егүүтгэхээс өөр сонголт өгөхгүй байсан учраас сонгоод байгаа юм…
Хөөрхөн бяцхан хүүхдүүдээ, дүүгээ, ахыгаа, эгчийгээ, аавыгаа, ээжийгээ, өвөөгөө, эмээгээ бид өөрөө ч мэдэлгүй үгээрээ хүчирхийлж, тэсэж тэвчихийн аргагүй байдалд оруулж
хорвоогоос одох сонголт өгч байгаа юм биш биз???
Анзаарч байгаарай, ажиглаж байгаарай…
Та өөртөө тайван амьдрал хүсдэг шиг бусдад мөн тайван байх сонголт үлдээж байгаарай
Хамт инээж, хамт өтлөх
Харцанд чинь харагдаад туулах цаг
хугацааны сонголт өгч байгаарай.
Амаар үйлддэг хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт гэдэг хамгийн хортой, хамгийн муухай нь юм шүү.
Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан, таны санаатай болон санаандгүй хэлсэн ганцхан үг
сонсож байгаа хэн нэгнийг сэхээж болно, хороож болно.
Хайртай гэдэг нэгэндээ өдөр бүр хэлдэг үг чинь, амьдралыг нь дуусгах шалтгаан болох учиргүй юм шүү.
Үг гэдэг хар цагаан энергитэй тул бусдын амьдралыг шүүх шүүлтүүр битгий байлгаарай.
Хайртай гэдэг нэгэндээ харцаа зөөллөөд, хоолойны өнгөө намсгаад
Хандлагаа өөрчлөөд, хамгийн гоё үгээр харилцаад нэг үзээрэй.
Тэд эндээс явахгүй ээ…
bayan undaraa 03.06

