Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»АН-ын даргад Н.Алтанхуяг,П.Галиндэв нар өрсөлдөх нь үндсэн дүрэмгүй болсны илрэл
Нийгэм

АН-ын даргад Н.Алтанхуяг,П.Галиндэв нар өрсөлдөх нь үндсэн дүрэмгүй болсны илрэл

coolBy cool03/07/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АН-ын даргын сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох нь гэдгийг нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс харж болно.

Гэхдээ энэ сонгуулийг будлиантуулж, АН сэхэхгүй болтол сөхрүүлэхийг хүсэгчид ч байна. Товчхондоо АН даргаа дүрмийн бусаар сонговол Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй. Уг нь энэ сарын 5-ны 20:00 цагт нэр дэвшигчдийн бүртгэл дуусгавар болж, Дотоод сонгуулийн хороонд 18 хүн бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн.

Намын Дотоод сонгуулийн хороо тухайн үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэхээс татгалзсан. Тэдний хувьд АН-аас аль хэдийн татгалзаж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж явсан хүмүүс. Тэгвэл өнөөдөр тус Дотоод сонгуулийн хороо 13:00 цагт хуралдаж, дээрх хүмүүсийг бүртгэж авах асуудлаар хуралдахаар болсон тухай эх сурвалжууд хэлж байна.

Хэрвээ Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг АН-ын даргын сунгаанд бүртгэвэл энэ нь эргээд намынхаа Үндсэн дүрмийг зөрчсөн явдал болох юм. Тодруулбал, АН-ын үндсэн дүрэмд “…Өөрийн хүсэлтээр намын гишүүнээс татгалзсан болон хасагдсан иргэн намд дахин элсэж болно. Дахин элсэхээр бол ҮДХ-ны дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүнээр 8-аас дээш жил бүртгэлтэй байх ёстой гэсэн заалт ч бий.Тэгэхээр хэрвээ АН-ын Дотоод сонгуулийн хороо Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэвэл намын Үндсэн дүрмээ зөрчсөн явдал болно.Мэдээж асуудлыг гэрлийн хурдаар шийдвэрлэж, бүртгэлийг хийлээ гэхэд дараагийн удаа АН-ын Их хурлаар бүх гишүүд нь баталгаажуулах эсэх нь асуудал дагуулна.

Түүгээр ч зогсохгүй дээрх нөхдийг НАМЫН ГИШҮҮДИЙН ХҮСЭЛТЭЭР гэдэг үгээр гоёж ялалтын туг атгуулж, намын тамгаа өгөх юм бол дахиад ч Ерөнхийлөгчийн сонгуулиар ч АН даргагүй хэвээр байх магадлалыг дагуулна.Учир нь Монгол Улсын Дээд шүүх намын Үндсэн дүрмээ ЗӨРЧСӨН гэх заалтаар АН-ыг даргагүй хэвээр нь үлдээх нь гарцаагүй.

Тиймдээ ч АН-ын Дотоод сонгуулийн хороо улстөрийн томоохон хүчний бодлогыг тодорхойлох эрх мэдлийг атгаж байгаагийн хувьд намынхаа Үндсэн дүрмийг баримтлахаас аргагүй юм.

http://erennews.mn/article/43501

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.