Дуучин П.Идэржавхлан, З.Онон нарын хувьд ханилан суугаад арав гаруй жил болж байгаа бөгөөд гурван хөөрхөн охинтой, хайр, жаргал дүүрэн гэр бүл гэдгээрээ олон мянган залуу гэр бүлийн үлгэр дууриалал болон ажиллаж, амьдарч байгаа урлагийн гэр бүл юм.
Тиймдээ ч П.Идэржавхлан хайрт ханьдаа зориулж “Энэ насны хайр” дуугаа клипжүүлэн бэлэг барьсан бөгөөд ханийн жаргалыг өгүүлж, үртэй, ханьтай хүн бүр сонсмоор, аялмаар сайхан дууг зориулсан байдаг.
Цэцэгс тэвэрсэн би азтай аав шүү гэж ярих дуртай гэсэн шүү.
Хөдөлмөрч, авъяаслаг аз жаргалтай гэр бүлийн гэрэл зургуудаас.