МУГД, “Алдар” спорт хорооны багш, чөлөөт бөхөөс 2 ч дэлхийн аварга төрүүлсэн Ц.Хосбаяр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Хангалттай тэвчлээ, би та нар шиг пялдагдаж, долигнож амьдраагүй, нүүрэн дээр чинь хэлдэг, араас чинь 1 ч удаа хутга шааж үзээгүй шүү.
2020 оны НХУАШТ-ээс 21 шавь минь медаль авахад МУГТ С.Цэрэнчимэд, МУГТ Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн 3-ыг л Найрамдал руу авч гарсан, Цэвэгмэд бөөн хэл ам хийж хамгийн хатуу хөл хорионы үед шигшээгийн ахлахтай 2 цаг гаруй хувиараа уулзаж ( УОК-ын шийдвэрийг ноцтой зөрчиж) цугларалтанд гарахаар болсон байдаг.
Би 2 тамирчин гуйж байж, уг нь амжилтаараа гуйж биш гуядаж гарах ёстой байсан юм. .Энэ бол албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тамирчдыг ялгаварлан гадуурхсан үйлдэл, Найрамдал руу УОК-ын шийдвэрийг бас зөрчиж секцний хүүхэд хүртэл авч явж л байдаг.
ЭЦЭСТ НЬ АЛДАРЫН ПИЗДАНУУДЫГ ОЛНООР НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ҮГИЙГ удаа дараа сонслоо, бид амжилтаа гаргасан та нарын хувийн хоолыг идээгүй, улсын хөрөнгө шүү.
Удаа дараа амжилт гаргасан тамирчдаа пиздаагаар дуудуулж чадахгүй шүү, намайг дахиад л цагдаад өгсөн, том тэмцээний өмнөх таньдаг мэх байна лээ, цагдаа дээр уулзъя.” хэмээн бичжээ.
МЧБХ-ны хэрүүл тэмцэл ийнхүү үргэлжилсээр олимпод тулж ирэв. Асашёорюү Д.Дагвадорж, хотын дарга Д.Сумьяабазар, Тавантолгой компанийн ТУЗ-ын гишүүн Б.Батбаяр, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нар эцэстээ тамирчдаа эцсийг нь хүртэл хохироох бололтой.