Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Урлаг бол ерөөл, улстөр бол хэрүүл
нийтлэлчид

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Урлаг бол ерөөл, улстөр бол хэрүүл

coolНийтэлсэн: cool03/10/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Урлаг бол ерөөл, улстөр бол хэрүүл

-Миний хувьд ерөөлийн ертөнцөд ч байж үзлээ. Хэрүүлийн ертөнцөд ч байж үзлээ. Улс төр өөрөө дандаа нэгнээ үгүйсгэж байдаг хараал юм.

Энэ 2 ертөнц аль нэг нь байхгүй болчихвол нөгөө нь амьдархад хэцүү.

Бурхан чөтгөр 2 хамт байж байж хүний зам мөр нь муудах уу? сайдах уу? гэсэн хэмжигдэхүүнд байдаг гэдэг шиг.

Зөвхөн бурхны замаар явна гэдэг бас худлаа. Тэгэхээр сайн муу 2 хооронд ямар зөрүү байдаг билээ гэдэгтэй адилхан “ерөөл хэрүүл” хоёрын хооронд ямар зөрүү байдаг вэ? гэдгийг олон мэдэрч байна.

-Баахан хэрэлдээд л давхиад байдаг үүнд хүн өөрөө яаж золиослогдож, яаж үрэгддэг. Нэгэндээ ямар ч хүн сэтгэлгүй хүйтэн ханддаг гэдгийг бид өнөөдрийн улс төрөөс зах зайгүй нэгнээ хараасан хараалыг нүднээ бэлхэн ил хангалттай харж байна. Бараг хэрүүлдээ цадаж байх шиг байна.

Заримдаа энэнээс болоод няцах бухимдах үе их бий.

Дахин лавлахад энэ 2 зүйл аль нэг нь огт байхгүй болчихвол аль аль нь амьдрах боломжгүй.

-Хорвоо дээр амьдрахдаа огт хэрүүлгүй амьдардаг айл гэж байхгүй шүү дээ. Наандаж л гэрт хүүхдүүд дэггүйтээд байвал хэдэн үг хэлж сургах хэрэг гарна. Хаа нэг чанга дуугарахгүй бол бас болохгүй. Тэгээд тэр нь хэрүүл болно. Үүнийг мэдэрч тааруулах мэдрэмж хүн бүрт байх ёстой.

-Ерөөл, дуу гэдэг бол тэгээсэй ингээсэй ингэж тэгшхэн байгаасай, зам мөр нь үргэлж цагаан байгаасай” гээд дандаа хойшдын зөв гэгээрэл рүү залж байдаг.

-Дууны аялгуу бол тулганд бадарч буй гал юм. Шүлэг нь тэр гал дээр тогоотой дэвэрч байгаа сүү юм. Тэгвэл дуучин хүн гэдэг тэр хөөрсөн сүүг аягалаад өр зүрхнээсээ өөрийнхөө авьяастай нийлүүлээд сүлээд хүмүүст барьж байгаа маш том сайхан тавилан юм.

Тийм болохоор дуулахын сайхныг дэндүү мэднэ.

Мөн өнгөрсөн 4 жил хэрэлдэхийн сайхныг ч бас мэдэрсэн. Үнэнг нь тас хийтэл хэлээд хэрэлдэх дуулахаас илүү сайхан ч юм шиг таашаалтай санагдах үе бишгүй байсан. /хаагаад олонд хүргэхгүй боогоод байсан болохоос/

Дууч байх заргач байх хоёрын хооронд их зөрүүтэй юм билээ.

-Тэгэхээр “Жавхлаан чи дуугаа л дуул, дуугаа дуулаа л…” гээд байдаг.

Яг дуулснаар сайхан болчихдог бол хамаагүй шүү дээ. Дуулж л байна шүү дээ.

Болохгүй байна шүү дээ. Болж өгөхгүй байгаа бусармаг зүйлсийг хараад зүгээр өнгөрч чадахгүй хэрэлдмээр байна шүү дээ!

Бас дандаа хэрэлдээд байхаар бас л боломгүй ээ! Хэрүүлч хүн ч гэсэн айлын найр дээр ороод хэрэлдээд байхгүй нэг дугараа өргөөд гарна шүү дээ. Дарга ч дуулдаг цэрэг ч дуулдаг. Хүн л юм бол бүгд л дуулдаг.

Тэгэхээр бүх хүн амандаа ая аялгуу аялдаг нийтлэг зүйлийг Жавхлан дээр хувьчлах гээд “чи дуугаа дуул, дуугаан дуул…” гээд байдаг бол буруу юм.

Самандын Жавхлан хүн болсон л хойно уурлана, дуулна, уйлна, инээнэ, хэрэлдэнэ, шүүмжлэнэ, тэмцэнэ хүнээс гарах бүх араншин л гарна. Гэхдээ энэ зөвхөн юуны төлөө вэ? Яг ямар зорилготой вэ? гэвээс Монгол маань үргэлж зөв ний-хэмтэй /нийтээрээ гэмтэй ний-гэм биш, нийтээрээ хэм хэмнэлтэй/ ёс зан заншилтайгаа, дандаа сайн сайхан байгаасай, эв эетэй мандаасай гэсэн ганц л том зорилго юм. Эцсийн дүгнэлт нь “Монголын төлөө” л гэсэн хүсэл юм.

Хүнд-итгэн чилээсэн: Самандын Жавхлан

2021.03.10УИХ-ын гишүүн асан С.Жавхлан

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.