УИХ-ын гишүүн асан Г.Уянга ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд зөвлөгөө өглөө. Тэрбээр: “Хүн бай! Зөв бай, Оюука минь!
Чамайг шүүмжлэхээс хайрлаад байна, үнэндээ! Муусайн офшоорчдын хлоп биш, эх орон ард түмнийхээ төлөө өөрийгөө зольсон, намдаа адлагдсан эх оронч ЭР ХҮН бай!
Чамайг өнөөдрийн шаагилдсан олон биш, нам чинь ч биш, ТҮҮХ ШҮҮНЭ гэдгийг БҮҮ МАРТ! Яг одоо чи хөөрхийлөлтэй инээдэмтэй харагдаад байна!
Битгий бусдын тоглоом бол!” хэмээжээ.
Г.Уянга цааш нь: Нөхөр бид 2 үнэндээ номын мөрөө хөөгөөд энэ сонгуульд оролцохгүй гэж шийдсэн байлаа. Гэтэл биднийг оролцуулсан элдэв видео, эвлүүлэг, гүтгэлэг…! Бас ерөнхийлөгчийн эсрэг бүхий л хар хүчний үйлдэл, ганцаардуулсан дайралт! Тэвчих арга алга!
Зүгээр байхад зүүгээр хатгаж байгаа бол зөрүүлээд тэвнээр гэдэг дээ” гэсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр хүссэн ч хүсээгүй ч улстөрийн тоглоомд татагдан оров бололтой.