Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ сарын 3-нд хорих ангиас суллагдсан билээ. Түүнийг 2020 оны УИХ- ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө хорисон билээ. Хэдийгээр хоригдсон ч тойрогтоо хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат саяхан тойрогтоо очсон байна.
Түүний дэмжигчдийн цахим хуудасанд ” Эрхэм гишүүнийгээ Орхон аймгаас хөдлөн Сэлэнгэ нутгийнхаа зааг дээр ирээд нутгийнхаа уул ус ард түмэнд гүн хүндэтгэл үзүүлэн удаанаар мэхийн ёслож байгааг харахад өөрийн эрхгүй огшиж байлаа. Нийслэл хот орох зам дагуух сум бүрийн нутгийн иргэд, дэмжигчид журмын нөхөд нь багахан сумын наадам лугаа адил баяр хөөртэйгээр гишүүнээ угтаж байв” гэжээ. Мөн түүний дотны эөхөд 100 сарнай барин гишүүнээ угтсан байна. Ж.Эрдэнэбат энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө.