Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын том хүү Э.Батшугарын хайрыг татсан бүсгүй бол БНСУ-ын Үндэсний их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Б.Янжиндулам. Тэрбээр саяхан “Mongolian connection” дэлгэцийн бүтээлд дайчин тулаанч бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Киноны нээлтэд Б.Янжиндулам цагаан өнгийн даашинзаар гангарсан бөгөөд түүний инээмсэглэл манай дуранд ийнхүү өртлөө.