Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Өвдгөн дээрээ явах нь бүх өвчнийг эдгээх увидастай
Зөвөлгөө

Өвдгөн дээрээ явах нь бүх өвчнийг эдгээх увидастай

coolBy cool04/10/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон өвчнөөс нэгэн зэрэг салж болох Хятадын уламжлалт эмчилгээний шалгарсан нэгэн арга бол өвдөг дээр явах юм. Даосын дасгалууд хэмээн нэрлэгддэг энэхүү өвдгөн дээрээ явах дасгалыг үе мөчний архаг өвчтэй хүн хүртэл хийж болдогоороо онцлогтой.

Энэхүү дасгал энгийн мөртлөө маш өндөр үр дүнтэй бөгөөд олон өвчнийг илааршуулах увидастай. Учир нь өвдөг өвдөх нь нуруу, хөл, нугасны булчингийн сулралаас үүдэлтэй байдаг байна. Ихэвчлэн хөдөлгөөн багатай, амьдралын идэвх муутай хүмүүст голчлон тохиолддог.

Өвдгөн дээр явах Даосын дасгал нь зөвхөн өвдөгний өвчлөлийг алга болгох төдийгүй элэг, бөөрний өвчнийг анагаах чадалтай. Учир нь өвдгөнд дотоод эд эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг олон тооны цэг бий. Бөөр эрүүлжсэнээр бусад дотор эрхтний үйл ажиллагаа сайжирдаг аж. Иймд өвдгөн дээрээ явах эртний Хятадад энэ дасгалыг бүх өвчнийг анагаах чадалтай гэж үзэж “бүх өвчнийг анагаагч” хэмээн нэрлэдэг байжээ.

Өөр ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхгүйгээр зөвхөн өвдгөн дээрээ явах энэ дасгалыг өдөрт 15 минут хийгээд эрүүл энх, урт удаан амьдрах боломжтой. Уг дасгалыг хийхэд ямар нэгэн хориг заалт, насны хязгаар байхгүй.

Дасгалыг хэрхэн хийх вэ?

Өвдөг гэмтэж хөхөрч, няцрахаас сэргийлэн зөөлөн хөнжил юм уу дэвсгэр дэвсэнэ. Түүн дээрээ өвдөглөн зөөлхөн алхах мэт хөдөлгөөн хийнэ. Үенд ачаалал ихэссэнээс өвдөг эхэндээ өвдөж магадгүй. Гэсэн ч хэд хэдэн удаа тасралтгүй хийсний дараа гуяны суларсан булчин чангарснаар өвдөгний өвдөлт аажмаар алга болно.

Өвдгөн дээр явахын ач тус

Өвдөгний өвчнөөс салахаас гадна гуяны өөхөн давхарга аажмаар алга болж, хөл, гуя нарийсч, булчинлаг, сайхан хэлбэртэй болж, улмаар илүүдэл жин хасагдана. Мөн эртний Хятадын энэ дасгал нүдний хараа сайжруулах ач тустай. Учир нь хүний өвдгөнд хараа, эрэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих идэвхтэй цэгүүд оршдог тул эл дасгалыг хийснээр нүд, элэг, бөөрний үйл ажиллагаа сайжирдаг.

Өвдгөн дээрээ алхахдаа нүдээ анин, аль болох тайван байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Ингэснээр сэтгэл санаа тайван, анхаарал сайтар төвлөрснөөр дасгал илүү үр дүнтэй болно.

Үүнээс гадна биеийн бүх эрхтэн системийг сайжруулдаг бас нэгэн гайхамшигтай мөртлөө энгийн дасгал байдаг нь “ганц хөл дээрээ зогсох алтан тахиа” буюу 2 хөл дээрээ ээлжлэн зогсож тэнцвэрээ хадгалах дасгал юм. Үүнийг бас та туршаад үзээрэй.

Эх сурвалж: inspireloveandhealth.com

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Боксчин Н.Төгсцогт экс эхнэрээ эргэн дурсаж, бараг л …

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.