Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болжээ.
Хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр “Дарга биш хууль яллаа. ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа” гэжээ.
Удахгүй ҮХЦ-ийн албан мэдээллийг хүргэх болно.