Санаандгүй явж байгаад ийм супер таксинд суусан байдаг юм.
Оронгуут чихэр өгөөд, симфони хөгжим эгшиглээд, урагшаа хартал урам өгөх гоё үгсүүд бичээстэй, доошоо харсан хогийн савтай, хажуу тийшээ харсан эмийн сангийн хайрцаг тавьсан.
Буугаад ямар мундаг сэтгэлтэй ажилладаг хүн вэ гээд эргээд хартал машины ардаа “Баярлалаа” гээд томоос том бичсэн байсан. Жинхэнэ хийж буй ажилдаа сэтгэл шингээнэ гэдгийг утгаар нь харуулсан мундаг таксины жолооч ахдаа маш их баярлалаа.
Бахархал.