Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Цар тахлын бидэнд ямар ЭЕРЭГ нөлөөллүүд авчирсан бэ
Папарацци

Цар тахлын бидэнд ямар ЭЕРЭГ нөлөөллүүд авчирсан бэ

Эрхэм админBy Эрхэм админ05/03/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчууд төдийгүй дэлхий улс орнууд “Ковид-19” цар тахалтай нүүр тулж, амьдралын хэв маягаа өөрчлөөд 1,5 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд эдийн засгийн болон эрүүл мэндийн шинэ сорилттой тулгараад байна. Эрх чөлөөтэй байх нь, гэр бүлээрээ эрүүл энх байх нь бүхнээс эрхэм гэдгийг ойлгуулж буй.
Өдөр бүр өвчилсөн, нас барсан хүний тухай мэдээлэл сонсож, уншиж буй танд цар тахлын үед гарсан эерэг нөлөөллүүдийг тоймлон хүргэе.

Ахуйн соёлоо нэг шатаар ахиулав

Нялхсаас эхлээд буурай хүртэл хүн бүр гараа угааж, амны хаалт зүүж сурлаа. Ахуйн соёлын хувьд ч нэг шат ахих боломж гарч ирэв. Өнөөдөр гудамжинд шүлс, нус цэрээ хаядаг байсан орк зантай иргэд өдрийн од мэт цөөрсөн. Гарын ариун цэврээ сахих болсонтой холбоотойгоор цусан суулга, цагаан хорхой гэх мэт бусад халдварт өвчин эрс буурч байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр салхин цэцэг 72.9 хувь, цусан суулга 51.6 хувиар тус тус буурсан байна. Мөн вируст гипатитаар өвчлөгчид 33 хувь, сүрьеэгээр өвчлөгчид 7.9 хувиар буурчээ.Нүүдэлчин ахуйн монголчуудад соёлын довтолгооны дараа Ковид ийнхүү нөлөөлж халдваргүйжүүлэлт, ариутгал сайжирсан.

Гэр бүлсэг болов

Ковидын улмаас эдийн засгийн эргэлт удааширч, санхүүгийн байдал тогтворгүй болсон ч ихэнх иргэд гэр бүлсэг болов. Хүүхдүүдтэй тоглож, ярилцаж, шинэ авъяас чадварыг нь нээж буй ээж аав олон. Мөн өдөр тутмын ажил, нарийн цагийн зохион байгуулалтгүйн улмаас гэр бүлдээ цаг зав гаргаж чаддаггүй хүмүүс энэ хугацаанд “залхтал”-аа амарч, дархлаагаа гэр бүлтэйгээ дэмжиж байна. Улмаар хосуудын харилцаа сайжирч, шинээр бүл нэмж буй өрх олон.

Энгийн амьдралын хэв маягийг илүүд үздэг болов

Минималист амьдрах нь тухайн хүний хувийн асуудал хэдий ч энэ нь байгаль дэлхийгээ хайрлаж бага эд зүйл хэрэглэж, бага хог хаягдал гаргах тухай билээ. Ковидтой дэлхийд бид өмнөхөөс илүү энгийн буюу минималист болж иржээ. Гэрээсээ зайнаас ажиллах болсноор хүмүүс ихэнх цагийг гэрийн хувцастай өнгөрөөх болжээ. Барааны дэлгүүр онгойхгүй, үсчин ажиллахгүй тул гэр гэртээ үсээ засаж, байгаагаа өмсөж байна. Нэгэнт амны хаалт зүүдэг болсон тул эмэгтэйчүүдийн нүүрний энгэсэг, уруулын будагын хэрэглээгээ эрс багасгасан. Эр эмгүй бие бялдар, эрүүл амьдралын хэв маягаар амьдрахыг чухалчилдаг болов.

Цахим ажил амьдралын гол хэрэглээ болов

Ихэнх үйлчилгээний албан байгууллагууд цахимаар ажиллаж байна. Төлбөр тооцоо, сургалт үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, хичээл семнар гэх мэт. Тэр дундаа, боловсролын бүх салбарт, банкс санхүүгийн салбарт цахим хүчээ авч байна. Ихэнх албан байгууллана татварын тайлангаа цахимаар өгч, орсон газар бүртээ код уншуулж цэгцрээд байна. Зайнаас ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан цагаа бүртгүүлэхгүйгээр үр дүнтэй ажиллах арга барил ч эндээс бидэнд үлдэж байна.
Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын хичээл теле болон цахим хэлбэрээр орж оюутан, сурагчид эцэг эхчүүдийн хамтаар онлайнаар суралцлаа.
Цахимаар уулзалт хуралдаан хийдэг болсноор зардал хэмнэж байгаатай хэн ч маргахгүй.

Илүү зардалгүй цомхон баяр ёслолууд

Цагаан сараар хэн нэгнээсээ илүү том сүүлтэй ууц, брэндийн торгон дээл, үнэ цохисон хөөрөг, болсон болоогүй бэлэг сэлтийг шаардлаггүй болсон. Өмнөх жилүүдэд яаж хөнгөн хэлбэрээр тэмдэглэх вэ гээд толгойгоо гашилгадаг монголчууд бид 2 удаагийн Цагаан сарыг гэхийнхэнтэйгээ цомхон тэмдэглэж сурлаа. Түүнчлэн, төрсөн өдөр, элдэв ойг тэмдэглэх эсэх нь тухайн хүний асуудал болсон. Шинэ жилийн үнэтэй үс засалт, нүүр будалт, гоёлын даашинз, ананстай тахиа, архи дарсыг тооцоод үзээрэй, хэр их зардал хэмнэж байгаагаа.

Агаар, орчны бохирдол эрс багасав

Бүх нийтийн хөл хорио тогтоосноор агаар, орчны бохирдол эрс багаслаа. Аж үйлдвэрийн томоохон хотуудад агаарын чанар эрс сайжирсныг сансраас авсан зургууд нотолжээ. Коронавирусийн халдварын тархалтын үед дэлхий даяар агаарын тээвэр, төмөр зам, автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж, үйлдвэрлэл зогсож, хүмүүс гэрээсээ ажлаа хийх болсноор 2008-2009 оны хямралаас хойш анх удаагаа хорт хаягдал бохирдлын хэмжээ буурлаа. Хүмүүсийн хөл татарснаар байгаль дэлхий өөрөө өөрийгөө сэргээж эхэлжээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.