Шинэ сарын эхний даваа гаригт ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
Хонь
Уран бүтээлийн ажилд тань найз нөхөд чинь тусална. Хайр дурлалын од гийсэн учраас хараахан хайраа илчилж амжаагүй бол долоо хоногийн эхээр амжуулаарай. Эрүүл мэнддээ анхаар. Өвчнийхөө талаар мэдээлэл хайж, түүнээс салах зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд таатай. Хоолны дэглэм мөрдөх нь чухал. Эрсдэлтэй алхам, хуурамч саналаас зайлсхий. Ухаалаг байж аливаад цэгцтэй ханд. Харин долоо хоногийн дундуур уучилж, бэлэг өгч, бэлэг авч, хүсэлт биелүүлэх зэрэгт өлзийтэй. Найдвартай түнштэйгээ хамт үйлдвэрлэл эрхлэх талаар бод. Шинийг эрэлхийлж, зохион бүтээгч хүмүүс хэрэгтэй газар, хэрэгтэй цагт нь өөрийнхөө авьяас чадварыг харуулна.
Үхэр
Долоо хоногийн эхэнд санхүүгийн үр ашиг болон албан тушаал дэвших тал дээр төдий л үр дүн гарахгүй. Танд хэдий авьяас чадвар байх боловч давагдашгүй хүчин зүйлээс болж санасан амжилт гаргаж чадахгүйд хүрнэ. Аливаа маргааныг эвээр шийдвэрлэхийг хичээ. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Бусдыг даган цахим орчны бизнес төсөлд хөрөнгө бүү оруул. Харин санхүүгийн үйл ажиллагаанаас шагнал, урамшуулал авах магадлалтай байна. Долоо хоногийн дундуур ажил дээр гэнэтийн эрс өөрчлөлт гарч магадгүй. Таны цалин өөрчлөгдөж эсвэл шинэ ажилд шилжин очиж болзошгүй. Бизнесийн орчинд өөрчлөлт өгөх шинэ мэдээлэл тархана. Ажилдаа амжилт гаргахын тулд бүх чадвараа ашигла. Мөн зарим сул талаа хэн нэгний тусламжаар нөх. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргаж, хамтрагч нар үл ойлголцох байдалд хүрэх ч удахгүй сайн ойлголцох боломж гарна. Харин долоо хоногийн сүүлээр эд хөрөнгөний асуудал үүсч магадгүй. Таны аминч зангаас болж гэр бүлийн харилцаа муудаж болзошгүй. Од эрхсийн нөлөөгөөр хэн илүү хүлээцтэй байсан нь хожно.
Ихэр
Өөрийнхөө аз хийморьт итгэж болно. Гэхдээ асуудалд хэт өөрийнхөө байр сууринаас хандаж болохгүй. Ажил хэргийн харилцаанд найдвартай чанараа харуул. Хамтрагч нартаа төслийн ажлынхаа бодит байдлыг танилцуулах нь тохиромжтой. Худалдаа наймаа хийхдээ сонголтоо сайн тооцоолж хий. Од эрхэс эрүүл мэнддээ сайтар анхаарч, амьдралын зөв хэв маяг баримтлахыг зөвлөж байна. Бие болоод сэтгэл санаа эрүүл саруул хүн амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадна. Долоо хоногийн дундуур төлөвлөсөн өвөрмөц шинэ тактик танд амжилт авчирна. Мөн шийдэмгий шургуу байх шаардлагатай ч нөхцөл байдалд буулт хийх мэдрэмжтэй бай. Удаан үргэлжилсэн санхүүгийн хүндрэлээс гарах боломж харагдана. Иймээс чухал уулзалт, харилцаа холбоондоо сайн анхаар. Уран бүтээлч ихрүүд нэгэн хэвийн баригдмал хэв маягаа авч хаявал олон шинэ шүтэн бишрэгчтэй болох боломж гарна.
Мэлхий
Долоо хоногийн эхэнд ашиг олох боломж харагдах тул олон хүмүүс итгэл зориг дүүрэн ажиллана. Шинэ холбоо тогтоож хүмүүстэй уулз. Эрх мэдэл, алдар нэр өсөх тул ажил хэргээ өргөжүүлэх, хамтран ажиллах санал хүлээн авна. Төлөвлөсөн ажлаа тайван амжуул. Аливаад шууд дайран орох хэрэггүй. Шинэ сонирхолтой зүйлтэй учирч баяр хөөр дүүрэн байна. Амьдралын үнэ цэнэ юунд оршдогийг мэдэрч аз жаргал амсана.Түргэн зан авир гаргахаас сэргийл. Харьцаандаа хяналт тавь. Бичиг цаасны ажлаа цэгцлэх цаг үе. Хаана, хэнтэй юу хийхээ урьдчилан бодож төлөвлөж, эмх цэгц тогтооход цаг заваа зориул. Харин долоо хоногийн сүүлээр нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулах боломж гарна. Зөв ашиглаж чадвал ажил хэрэг бодож төлөвлөснөөр бүтэх болно. Цэвэр агаарт аялж, эрүүл хоол хүнс сонго. Шинэ ажилд орох эсвэл хичээлийн шалгалтад бэлтгэх мэлхийнхэн сайн амраад ав.
Арслан
Долоо хоногийн эхэнд таны эрч хүч маш өндөр байгаа тул амьдралаа өөрчилж, хувиргахад түүнийг ашигла. Хэрэв та эхэлж чадах хөрөнгөтэй бол аливаа саналаас бүү татгалз. Хувийн болон албаны хүмүүстэй зөрчилдөнө. Зарим нэгтэй нь харьцаа тасарсан ч энэ бол бүх ажилд нөлөөлөхүйц онцгой зүйл биш. Эрүүл мэндийн хувьд цусны өвчин, шарх авч магадгүй байна. Яс үе мөчний хагалгаа хийлгэхээ хойш нь бүү тавь. Долоо хоногийн дундуур шинэ үүрэг даалгаварт бэлэн бай. Танд хүмүүс өр зээлээ буцаан өгөх эсвэл та зээл олгогч нартаа өрөө төлөх магадлалтай. Хуульчид, багш нар, цагдаатай холбоотой асуудлуудаа шийд. Ажил хэргээ шинэчилж төлөвлөх, ажил төрлийн холбоо тогтоох, зээллэг зэрэгт тааламжтай. Таны нямбай эмх, цэгцтэй байдал удирдлагад таалагдана. Зорилго чиглэлтэй холбоотой зөрчил хурцадна. Холын аялалд тохиромжгүй.
Охин
Танд анхаарал болгоомжлол илүүдэхгүй. Болж буй явдлыг бодитоор үнэлж, ойр дотнынхондоо элэгсэг хандах нь аливаа сөрөг хандлагуудыг даван туулахад тусална. Та олны анхаарлын төвд байж, бусдад таалагдахыг хүснэ. Уран бүтээлч хүмүүсийн нэр алдар олох гэсэн хүчин чармайлт нь бодит үр дүн авчирна. Хүмүүс таныг хүндэлж, үнэлэх болно. Таны зохион байгуулах чадвар өндөр байх тул амьдрал дахь хүнд асуудал удахгүй дуусгавар болно. Зорилгодоо анхаарлаа хандуулж, түүндээ үйл ажиллагаагаа чиглүүлэхэд таны санаа бодол төвлөрнө. Өөрийн үзэл бодолд тууштай байснаар тушаал дэвших болон удирдагчийн байр сууринд хүрэх боломж гарна. Долоо хоногийн сүүлээр ажил хэргийн асуудал амжилттай байна. Харин хэтэрхий бардах хэрэггүй. Танд хүчтэй мэдрэмж төрүүлэх зүйл олон байх бөгөөд бүгдтэй нь тэмцэхэд бэрх байна. Ямар нэг хууль дүрэм зөрчих үйлдэл гаргаж болохгүй. Ёс зүйтэй байдлыг эрхэмлэдэг чанар амжилт гаргахад нөлөөлнө. Шинэ санаа, өвөрмөц бодол янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарна. Гэвч таны мөн чанарыг өөрчилж чадахгүй.
Жинлүүр
Амьдрал болон сургуулиас олж авсан мэдлэг аль аль нь таны амжилтын үндэс болохыг ойлгож мэднэ. Зарим мэдэхгүй саад бэрхшээлийг амьдралын хичээл хэмээн хүлээн ав. Чухал ажлыг үр бүтээлтэй хийснээр мөнгө хөрөнгөтэй болох боломж олдоно. Санхүүгийн нөхцөл байдлаа бэхжүүлэх алхам хийхдээ олон талт бодлого баримтал. Бие болон сэтгэлийн хүчээр хувь тавилангийн цохилтыг давж гарна. Зарим хүмүүс сүм хийдээр орж, залбирал хийх хэрэгтэй байх. Долоо хоногийн дундуур бие, сэтгэлийн тэнхээг өндөр, эрүүл мэндээ сайн байлгахын тулд спортоор хичээллэх, дасгал сургууль хийх нь тохиромжтой. Шинэ ажил эхлэх бол эрсдэлтэй арга хэмжээнд оролцохоор шийднэ. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн эерэг ба сөрөг нөлөөлөл эн тэнцүү илрэх тул өөрийн хувь заяаг зөн билиг оюун ухааны хослолоор удирд. Амьсгалын замын өвчин хүндрэх аюултай байна. Яаралтай эмчлүүлэхэд сайн үр дүн гарна. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, түүнийгээ дагаж мөрдөх арга барилыг боловсруул. Учир нь таныг чухал ажил хүлээж байна. Гэхдээ хэт улайралгүй, сайн амар.
Хилэнц
Долоо хоногийн эхээр ажил хэрэгч санал хүлээн авахад бэлэн бай. Од эрхэс таны үр нөлөөтэй байдлыг дэмжиж байна. Энэ сард мэдээлэл маш их байх тул тархиа сайн амрааж байх нь танд тун хэрэгтэй. Аливаа гэрээ хэлэлцээр байгуулахад үр дүн нь цаг хугацаандаа гарах магадлал их байна. Гадаадын түншүүдийн итгэл болон хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Нөөцөлсөн мөнгийг зөв ашиглавал сайхан боломж байна. Шинэ адал явдлуудыг хүсэмжлэх хэрэггүй. Материаллаг байдлаа сайжруулах хэрэг гарвал та гэнэтийн тусламж хайх хэрэгтэй болно. Гэхдээ өөрийн үзэл бодолдоо үнэнч хэвээр үлдэж, зөвхөн харилцан ашигтай холбоог л ашигла. Баяр наадам болон зугаа цэнгэлд цагаа зарцуулахгүй байхыг зөвлөе. Өөрийн хувийн зохион байгуулалтыг сайжруул. Хамт ажиллагсаддаа бүү гомдол мэдүүл. Өөрийн хүчээр амжилтыг олж ав. Худалдаа наймаа хийхэд орлого сайн байна. Орлого ихтэй байх тул та гадаад руу явах ажил төлөвлөх байх.
Нум
Долоо хоногийн эхэнд од эрхсийн нөлөө таатай байх тул эрч хүчтэй ажиллах болно. Таны хөдөлмөрийг өндрөөр үнэлж материаллаг байдал дээшилнэ. Алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрч сур. Та бусдаас тусламж хайх хэрэгтэй болно. Оюун ухааны удирдлагаар та аливаа таагүй өдөөн хатгалгыг даван туулж чадна. Томоохон арилжаа худалдаа хийх төлөвлөгөөтэй бол үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө оруулах нь тохиромжтой. Биеийн дархлаанд хаврын амин дэмийн дутагдал таагүй нөлөөлж байна. Витаминлаг шим тэжээлтэй хоол хүнс сонго. Энэ өдөр ямар нэгэн спортоор хичээллэвэл сайн. Таны хүрээлэлд орж ирсэн шинэ хүмүүст болгоомжтой ханд. Найдваргүй хүмүүс таны болгоомжгүй байдлыг ашиглан хор хохирол учруулна. Харин долоо хоногийн сүүлээр томилолтоор алс явах болон арилжаа наймааны ажлаар гадаад улс руу аялах шаардлага гарах магадлалтай. Гадаадад суралцах хүсэлтэй хүмүүс таатай хариу авна. Танд амжилт хол санагдаж байсан ч шантарч болохгүй. Од эрхсийн нөлөөгөөр та хүчирхэг мэт харагдана.
Матар
Долоо хоногийн эхэнд таны санаснаар бүтэх ажил хэрэг маруухан байх болов уу. Хэдийгээр үргэлж таны зөв байхгүй ч амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Мөнгө олохоор төлөвлөж байсан томоохон худалдан авалт бүтэлгүйтэж магадгүй. Тансаг хэрэглээ, аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авах хүсэл төрнө. Материаллаг байдал сайхан ч нэр төртэй амьдрах илүү шалгуур байх болно. Долоо хоногийн дундуур таны ажил хэргийг амжилт дагана. Гэхдээ амар хялбар орлого хүсээд хэрэггүй. Алс хэтийн амжилт, үр дүнг чухалчил. Таны биеэ хянах чадвар сайн байх тул өвдсөн ч өвчин хүндрэхгүй. Энэ чадвар өвчнийг эмчлэхэд ч ихээхэн тустай. Өөх тостой хурц хоол хүнснээс болж эрч хүч суларч, хоолны дуршил буурах магадлалтай. Таны хайр сэтгэлийн харилцаа шинэ шатанд гарна. Зүрх сэтгэлд тань маш үнэ цэнэтэй хүн хамт байгаа тохиолдолд азтай амжилттай байх болно гэдийг одод зөгнөж байна. Эрч хүч буурснаас бие махбод үлбэгэр болж, хууч өвчнүүд сэдэрч магадгүй.
Хумх
Долоо хоногийн эхээр амиа бодож бусдын сэтгэл санаагаар тоглох магадлалтай. Бусдын эрх чөлөөг хүндэлж байж өөрийн эрх боломжийг тодорхойлох хэрэгтэй гэдгийг зөвлөе. Богино ухаанаар бодлогогүй түрэмгий үйлдэлд оролцох магадлалтай тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Та мөнгө санхүүгийн эх үүсвэрээ сайжруулах гэхээс илүү олсон мөнгөө зарцуулахдаа хямгатай бай. Эрүүл мэнддээ сайн анхаарал тавихгүй бол буруу онош, эмчилгээ тохиолдож магадгүй. Дотоод эд эрхтний эрүүл мэндэд илүү анхаарал хандуул. Долоо хоногийн сүүлээр од эрхэс таны далд ухамсар, байгалийн зөн совинг дэмжинэ. Цаашдын хувь заяагаа сайжруулахыг хүсэж, эх дэлхийдээ хэрэгтэй ямар нэг сайн сайхан зүйл бүтээхийг хүснэ. Та буруу хүмүүст хууртахаас болгоомжил. Таны буруу байхгүй ч нэгэнт өрнөсөн үйл явдлыг өөрчлөх боломжгүй болно.
Загас
Эелдэг тайван, итгэлтэй хүлцэнгүй байдал таныг бусад хүмүүстэй ойлголцоход дөхөм болгоно. Чухал ажлыг шийдэхийг ялимгүй хойшлуулахад гэмгүй. Ажлын эрч хүч дүүрэн, урам зоригтой байх ч алдаа гаргахаас болгоомжилж, нэр хүндээ хамгаал. Таны дэмжлэггүйгээр юу ч хийж чадахгүй хамаатан садан эсвэл найз нөхдийнхөө хүндрэл, бэрхшээлийг үүрэх хэрэгтэй болно. Та хэт их хүчин чармайлт гаргаж өөрийгөө ядраах магадлалтай. Ажил хэргийн хамгийн гол хэсэг нь өндөр зохион байгуулалт гэдгийг од эрхэс зөвлөж байна. Гадаад өнгө төрхөндөө анхаар. Гэхдээ хэт хээнцэр байдалд шунахгүй байж чадвал сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалах зөв алхам болно. Долоо хоногийн сүүлээр залуу хүмүүс мэргэжлийн ажилдаа амжилт гаргана. Бизнес эрхлэгч хүмүүсийн шинэ санаа ажил хэрэг болж магадгүй. Хэрэггүй эд зүйл болон хэв маягаасаа салах нь таны амьдралыг нэлээд хэмжээгээр өөрчлөх бололтой. Та салан назгай бол өөрийн амьдралдаа чухал өөрчлөлт оруулж, дутагдлаа зас.