Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хөл хорионоор хил гаалийнхан бурзайж байна
Мэдээ

Хөл хорионоор хил гаалийнхан бурзайж байна

Эрхэм админBy Эрхэм админ05/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Короновирусыг дотооддоо алдсны улмаас улс даяар хөл хорио тогтоож, хил гаалиудын хяналтыг чангатгасан. Үүнтэй холбоотойгоор хил гаалийнхан хээл хахуулиар халаасаа түнтийлгэж буй бололтой. Тухайлбал, урд хөршөөс орж ирдэг нэг чингэлэг бараанд 6 саяын татвар төлдөг байсан бол дахин нэг нугалсан хэмжээний авилга хээл хахууль буюу нийт 12 сая төгрөг төлж, оруулж ирдэг болсон талаар иргэд цахим хуудаснаа шүүмжилж байсан.

Уг мэдээллийг АТГ болон бусад хууль хяналтын байгууллагынхан оошиж үзэлгүй өнгөрүүлсэн.
Тэгвэл иргэн Ганбаатар өөрийн твиттертээ Замын Үүдээр ачаа оруулах асуудлыг шийддэг хүмүүс бурзайж байгаа талаар мэдээллэв. Тэрээр “Замын Үүд боомтын хил гаалийнхан бурзайж байгаа талаар тээвэр зуучлагч ярьж байна. Цаашаа гаргахдаа 2,5 сая төгрөг, наашаа оруулахад 2,5 сая төгрөгийг хээл хахуульд өгч байна гэж байна. Хахуулийн Монгол улс” хэмээн бичжээ.

Авлигатай тэмцэх газраас авилга хээл хахуультай холбоотой баримт мэдээллийг бүртгэсээр байгаа. Авилга хээл хахуулийн мэдээллийг баримтаар нотолж чадвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгана.

268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2. Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1. Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

269.2. Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.