Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хуурамч “Зөгийн бал” үйлдвэрлэдэг Үндэсний үйлдвэрлэгч нарт ТАВАН САЯ төгрөгийн торгууль тавилаа
Мэдээ

Хуурамч “Зөгийн бал” үйлдвэрлэдэг Үндэсний үйлдвэрлэгч нарт ТАВАН САЯ төгрөгийн торгууль тавилаа

Эрхэм админBy Эрхэм админ05/28/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох “Газар шим”, “Vidan”, “Bagro” зэрэг компанийн боловсруулан гаргадаг “Зөгийн бал” бүтээгдэхүүнд ШӨХТГ-аас хяналт тавьж тавихаа мэдэгдлээ.

Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Хиймэл орцтой үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг “ЗӨГИЙН БАЛ” гэж нэрлэн худалдаалсан нь хэрэглэгчийг төөрөгдүүлж үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй тул 5 000 000 (Таван сая) төгрөгөөр торгон лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн” гэжээ.
Дээр дурьдсан компаниудын үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүний орц найрлаганд зөгийн бал огт ороогүй бөгөөд ХИЙМЭЛ ҮЙЛДВЭРИЙН АРГААР БОЛОВСРУУЛСАН ЧИХРИЙН СИРОП байсан гэнэ. Зөвхөн талх, нарийн боовны десерт маягаар хэрэглэж болох аж.

Энэ талаар сошиал сүлжээнд өөрийн гэсэн уншигчидтай болсон Цахим эмч анх олон нийтэд мэдээлж “ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬ. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭЭ! Нүүр хэсэгтээ томоор “ЗӨГИЙН БАЛ” гээд биччихнэ. Харин хүн анзаарахааргүй ар хэсэгтээ жижгээр зөгийн балны орц найрлагагүйг бичнэ. Хэрэглэгчид зөгийн бал гэж бодоод худалдан авалт хийнэ. Энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үйлдэл гэж харж байна” хэмээн шүгэл үлээсэн юм.
Жинхэнэ зөгийн балыг хэрхэн таних вэ?
Жинхэнэ балыг амандаа байлгаад залгихад хоолой дээр хорсох маягийн мэдрэмж төрдөг. Халбагаар аваад гоожуулахад сүүлийн дусал нь халбаганаас урсахгүй, пүрш маягийн хөдөлгөөн хийгээд буцаад халбагандаа тогтдог. Халбаганаас гоожуулангаа халбагаа хурдан эргүүлэхэд ороогдоод ирдэг. Хуруугаараа имрэхэд арьсанд бүрэн шингэнэ, бөөрөнхийлөгдөж үлдэх юм байдаггүй.
Зуны дөнгөж хураасан балыг дээрх аргуудаар таних хэрэгтэй. Харин 11 дүгээр сараас хойш жинхэнэ балыг танихад амархан болоод ирдэг. Зөгийн бал байгалийнхаа хуулиар 11 дүгээр сар гэхэд өтгөрч талстажсан байх ёстой. Хэрэв өдийд шингэн зөгийн балыг “ориг” гэж танд үнэмшүүлэх гэж байгаа бол битгий итгээрэй. Зарим хүмүүс өтгөрсөн балыг хараад хуурамч гэж боддог. Ингэж боддог хүн маш олон байдаг болохоор худалдаалагчид жинхэнэ балыг кристаллжихаар нь халааж шингэн байдалд нь оруулсан байж ч болох л доо. Халаасан бал хэзээ ч буцаж талстат болдоггүй. Гэхдээ ингэж халаасан баланд эмчилгээний увидастай бодис байхгүй болсон байдаг. Зөгийн балны гайхамшигт увидасыг бүрдүүлж байдаг биологийн идэвхит бодиснууд 40 градусаас өндөр температурыг тэсч чаддаггүй, үхэх нь үхээд, задрах нь задраад алга болдог болохоор халааж шингэлсэн бал амтнаас цаашгүй болдог. Тийм болохоор бал хураадаг сезон өнгөрөөд 3 сар болсон тохиолдолд өтгөрсөн бал авбал алдахгүй. Харин авсан хойноо, шингэн баланд дуртай бол та өөрөө, балныхаа ашигтай шинж чанарыг нь алдагдуулахгүйгээр шингэлж болно. Үүний тулд шилтэй балаа 40 градусын усанд тавих хэрэгтэй. Олон цаг болж байж хайлна. Байн байн хөрсөн усыг асгаж, шинэ ус хийнэ.
Элэг цөс ходоодны өвчинд түлхүү хэрэглэхийг хүсвэл цайвар өнгийн бал байвал зүгээр.Харин рапс цэцэгний бал тархины цусан хангамж сайжруулж ой тогтоолтыг дэмжинэ.Гурвалжин будааны бал нь зүрх судас,цус багадалттай хүмүүст тохиромжтой байдаг ба хамгийн их тэжээллэг байдаг.
Ихэнхдээ зөгийн балтай ус уухдаа хав халуун усанд хутгаж, хамаг чухал бодисыг нь “алаад” байдаг. Ердөө л 40 градус усанд найруулахад тохиромжтой.

сонин хачин сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.