Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Рок попын амьд домог “Камертон” 26 нас хүрлээ
Папарацци

Рок попын амьд домог “Камертон” 26 нас хүрлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/24/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Монголын орчин үеийн хөгжмийн урлагт нэрээ тодоос тод мөнхөлж яваа “Камертон” хамтлаг өнөөдөр 26 насанд хүрлээ.


Рок попын салбарт өөрсдийгөө домог гэдгээ батласан тэд одоогоос 26 жилийн өмнө байгуулагдаж байв. Тэр үед бүгд Хөгжим бүжгийн коллежид суралцаж байсан бөгөөд хоёр нь хийл, хоёр нь виолончель хөгжмийн мэргэжил эзэмшсэн байна. Тус хамтлаг анх монголчуудад хөгжимгүй олон хоолойн урсгал болох акапелла урсгалыг таниулах зорилгоор нэгдэж байжээ.

“Камертон” хамтлаг өнгөрсөн 26 жилийн хугацаанд “Уйлахдаа ухаар”, “Өнөөдөр” , “Хайрын хот”, “Амин нутаг”, “Төгсөшгүй” зэрэг нийт 10 цомог гаргасан билээ. 1995 оны намар “18 нас” дууныхаа клипийг цацаж эхлэх үедээ тэд өөрсдөө 18 нас хүрээгүй байсан гэдэг.

Байгуулагдсан цагаасаа хойш “Камертон” хамтлаг нийт 25 шахам бие даасан тоглолт хийжээ. Хамтлагийн гишүүд бүгд тусдаа соло цомгууд гаргасан билээ. Үүнээс хамтлагийн ахлагч Болд хамгийн олон буюу нийт 9 цомог гаргасан бол Эба “Дөрөв дэх гудамж” нэртэй нэг цомог гаргажээ. Харин Мээдээ “Mi Amore”, “Чамд хэлье”, Ганаа “Дурлалын тэнгис”, “Хайрын нэрээр” нэртэй тус бүр хоёр цомог гаргасан байна.
Хамтлагийнхан 2012 онд “B Production” болон “Боловсрол суваг”, “Music box” телевизүүдтэй хамтран “Камертон 2” төслийг реалити шоу хэлбэрээр хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслөөс төрсөн “Камертон 2” хамтлаг нь Б.Замбалгарав, Б.Баярмандах, Б.Оргил, Д.Зориг гэх гишүүдтэй юм.


Тус хамтлаг 1995, 1996 онуудад “Пентатоник” наадмаас “Шилдэг дебют хамтлаг”, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг бүтээл” зэрэг шагналуудыг хүртэж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.