Наадамтай холбоотой асуудлаар сүүлийн үед иргэд шүүмжлэлтэй хандах болсон. Тэр дундаа аж ахуйн нэгжүүд дахин хоригдож чадахгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргаж эхэлсэн.
Тэдний мэдэгдлийг реппэр Gee дэмжиж буйгаа илэрхийлж, “амандаа мөнгө чихүүлсэн сошиал имфлюсерүүд” хэмээн нам дагаж гүйдэг олны танил хүмүүсийг онцолж, аж ахуйн нэгжүүдийг дэмжээч хэмээн уриалсан.
Тэгвэл Gee-гийн хатуу ч гэлээ үнэн үгтэй сэтгэгдлийг уран бүтээлийн дүү нар болох +17-ийн Жижгээ, Цогтоо нар дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэд ч мөн сошиал нөлөөлөгчдийг “чимхэх”-ээ мартсангүй.