Монголын кино урлагт өхөөрдөм төрхөөрөө танигдсан залуу жүжигчин бол Б.Мишээл. Гучин насны босго хүрээгүй тэрээр хоёр дахь амьдралаа зохиогоод удаагүй байгаа.
Түүний хоёр дахь сонголт МАН-ын өсөх ирээдүйтэй улс төрч Ихбаяр. Сайн ханьтай болсноо сошиал найзууддаа хэлэх болсон жүжигчин бүсгүй өдгөө халуун иогаар хичээллэх болсон гэнэ.
Энэ тухайгаа ч тэрээр цахим хуудаснаа сонирхуулжээ. Түүний хувьд тун удахгүй “Нийслэл хүүхэн-2” цуврал киноны зураг авалтад явах аж.