Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил : Ээждээ тэвчихгүй нь ээ гэдгээ илэрхийлжээ
Папарацци

Жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил : Ээждээ тэвчихгүй нь ээ гэдгээ илэрхийлжээ

Эрхэм админBy Эрхэм админ06/27/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ээж минь, намайг уучлаарай! Хүү нь таны гуйсныг бодож дуугүй явах гэж удтал хичээлээ. Гэхдээ аливаад хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ!

 

Ганцаараа ч хамаагүй, энэ хулчгар хулгайч, төрийн эрхийг хууль бусаар булаагсдын эсрэг сөрж зогсохгүй бол аймхай бэртэгчний амьдрал биднийг хүлээнэ. Нэгэнт дарангуй төр боссоны дараа худлаа санаа алдсан хуурамч ухаарлаар яах ч билээ? Тэгээд ч би ганцаараа байна гэж бодохгүй байна. Эрхбиш судсаар нь ус биш цус урсаж байгаа залуус энэ улсад үлдсэн байлгүй дээ?! Муу амьд явснаас сайн үх гэж та ч өөрөө намайг өсгөсөн болохоор намайг ойлгож уучилхыг тань хүү нь мэдэж байна. Таныг наад МАН-ын “нөхөд” чинь хэмлэх биз. Тийм болохоор ингэж ил хандан бичлээ, хүү нь. Хэцүү байгааг нь мэднээ. Дахин дахин уучлаарай намайг!

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд та нарт сонордуулъя! Дарангуй төрийн эсрэг зэвсэглэн босох эрхийг ард түмэн хэзээд өөртөө хадгална гэдэг хүн төрөлхтний түгээмэл зарчмыг та нарын 9 дүгээр зүйлийг нь удаа дараа зөрчиж буй Хүний эрхийн тунхагийн 21.3 дугаар заалтын эхний өгүүлбэрт нь мөнхөлсөн байдгийг та мэдтүгэй!

Тахлаар өнгөрсөн хүмүүс дуугарч чадахгүй ч, амьд үлдсэн нь ингэж дарлуулахгүй шүү! Энийг уншиж байгаа цагдаа тагнуулын туршуулууд эзэддээ миний энэ постыг уламжилна уу?! Үнэндээ цэрэг, цагдаа гагцхүү хуульд захирагдаж, олныхоо эрхийн манаанд зогсох ёстой. Харин эзнийхээ заасан хүнийг нохой мэт урж хаздаг бол цагдаа биш хиа, тахар гэвэл таарна биз! Хэрэв энэ улсад хууль гэж юмны оронцог ч болтугай үлдсэн бол энэ хүмүүсийг эрх чөлөөнд хууль бусаар халдах тушаал хэн өгснийг шалгаж, даруй арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг та нараас шаардаж байна! Эс бөгөөс та нарын хэний ч зөвшөөрлийг үл эрэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний эрхээ эдлэн Сүхбаатарын талбай дээр хугацаагүй суулт зарлах болно шүү! (“Даргаа таны эсрэг жагсаж болох уу?” гэж зөвшөөрөл авах ёстой хуулийг та нарын хоёр нүүртэй луйварчид л ичихгүй баталж чадна!) Та нар намайг баривчилж, хорьдог юм бол хорь! Бүр сайн хэрэг!

Наад дарангуйлагч болох гэсэн мөчөөрхөлтэй чинь үл зохицох хөгийн аймхай мөн чанар чинь улам л нуухын аргагүй болж, баг чинь үтэр ховхорч унах болно! гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.