Хошин урлагийн “Х-Түц” хамтлагийн жүжигчин МУГЖ И.Одончимэг үзэсгэлэнт цэцэг шиг гурван охиноороо гоёсон байна.
Жүжигчин И.Одончимэг “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн.
И. Одончимэг, Т. Бархүү нар 2012 онд Сүндари хэмээх охинтой болсон.Түүний том охиныг З.Номундарь гэдэг. Ээжийнхээ мэргэжлийг өвлөж, СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшин “Х Түц” продакшнд ажиллаж байна. З.Номун ээжтэйгээ ойролцоо төрж, дүү Сүндари охин хоёр тэрсхэн хамтдаа өсөж байгаа.
Гавьяат жүжигчин маань охидтойгоо агаарт гараад иржээ.