Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Жавхлан: Миний бие КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмчилгээ хийлгэж байна
Папарацци

Б.Жавхлан: Миний бие КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмчилгээ хийлгэж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сангийн сайд Б.Жавхлан болон Шадар сайд С.Амарсайхан нарыг коронавируст халдвар авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудастаа тайлбар оруулжээ. Тэрбээр “Миний бие өнгөрөгч 7 хоногт шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмч, сувилагч нарынхаа хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.

Миний хувьд Хятадын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцины II тундаа дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдсан бөгөөд эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно…” хэмээгээд “Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж буй хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье” гэж бичжээ.

Харин Шадар сайд С.Амарсайханыг КОВИД-19 халдвар авсан гэх мэдээлэл гараад буйг хэвлэлийг албанаас нь тодруулахад “Тодорхой мэдэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт ажилдаа ирж байсан. Харшил нь хөдөлсөн байгаа” гэх хариултыг өглөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.