Сошиал нөлөөлөгч Б.Цэцэг хэдхэн хоногийн өмнө короновирусын халдвар авч Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлж байгаагаа мэдэгдсэн.
Тэрээр өдгөө вирусээсээ салсан бөгөөд өөрийг нь эмчилгээ эмнэлэгтээ амин үзүүлэлтийн аппарат, амьсгалын аппарат бэлэглэхээ амалжээ.
Тэрээр “Эмнэлэгтээ нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хувиасаа авч бэлэглэхээр болсон. Ингэж л тэднийхээ ачийг хариулж олон ээжийн амийг аврахад тусалж чадах байх” гэжээ.