“Эмоци” продакшны жүжигчин Ариунцэцэг анхлан “Амьдралд тавтай морил” киногоор олны танил болон авъяаслаг жүжигчин гэдгээ харуулж байсан юм.
Тэрээр Outlaw хамтлагын Чинзоригтой дэр нэгтгэн хөөрхөн охины ээж аав болсон ч төд удалгүй хоёр тийшээ болсон юм. Өнгөрсөн хугацаанд жүжигчин маань ганц бие ээжийн амьдралаар амьдарч байсан билээ.
Харин 2021 онтой зэрэгцэн нэгэн залууг олны өмнө найз залуугаа хэмээн зарлан тунхаглаж, хамтдаа байхдаа жаргалтай байдгаа илэрхийлэх болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр, тэд эртний танилууд бөгөөд Б.Ариунцэцэгийг амьдрал зохиохоос өмнө нэгнээ мэддэг байжээ. Гэвч Б.Ариунцэцэгийн сонголт Чинзо байснаар тэдний харилцаа түр тасарсан байж. Энэ хугацаанд түүний одоогийн найз залуу гэр бүл зохиолгүй явсаар 30 нас хүрсэн гэдэг.
Б.Ариунцэцэг 2017 оноос хойш буюу амьдралаас авсан сэтгэлийн шархаасаа үүдэн хэнийг ч амьдралдаа оруулаагүй. Бүтэн гурван жил өнгөрсний эцэст одоогийн найз залуу нь амьдралд нь дахин орж ирснээр харилцаагаа сэргээжээ. Энэ тухайгаа тэрээр “Учрах ёстой хүмүүс хэзээ нэгэн цагт эргэн учирдаг” гэж ойр дотныхондоо хэлдэг гэсэн шүү.