“SBN” телевизийн кино албаны дарга, хөтлөгч, жүжигчин, СТА Б.Батзаяаг танихгүй хүн үгүй.
Тус телевизийг байгуулагдах үеэс эхлэн ажилласан тэрээр өдгөө 40 насны босго алхсан ч ганц бие хэвээрээ. “Наран” группын телевикийг хариуцаж ажиллах болсон тэрээр хэдэн жилийн өмнө СТА болж байсан бол өдгөө Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгтэй болж. Хос тэмдгүүдээрээ бахархадаг залуу “Наран” группын бүтээгдэхүүн сурталчилгааны PR-ийг давхар хариуцдаг гэж байгаа.
Нэгэн хэсэг кинонд дүр бүтээж явсан тэрээр Соёлын яаманд бас харъяалагддаг давхар давхар ажил амбицтай. Тиймдээ ч гэр бүл зохиож амжихгүй явсаар өдий хүрсэн гэсэн шүү.