МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт зодуулс н ы улмаас тархинда а хүнд гэмтэ л авсан Улсын начин Э.Энхбат БНСУ-д хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж буй.
Түүнийг сар орчмын өмнө ухаан орсон, хүний яриаг ойлгож, хариу үйлдэл хийх чадвартай болсон талаар хэвлэлүүд бичиж байв.
Тиймээс Олимпын аварга Н.Түвшинжаргалыг хори х ангиас сулла ж байлаа. Тэгвэл Э.Энхбат начин одоог хүртэл ухаан ороогүй бололтой.
Түүний хань Б.Нандинцэцэг цахим хуудаснаа “Босоод ирээч дээ, хань минь” хэмээн онцлон бичжээ.
Тэрээр “Ийм л залууд дурласан
Ил биш далдуур хайрладаг
Инээдийг минь харж баясдаг
Ичмээр үйлдлийг минь тоодоггүй
Ийм л залууд сэтгэлээ нээсэн
Дутууг минь нөхөж дүүргэдэг
Дуугаа хураахад минь аргаддаг
Дуудахад минь яарсаар ирдэг
Даруухан залууд итгэлээ өгсөн
Өөрөөс минь илүү намайг анзаардаг
Өө бүрийг минь хайрлаж чаддаг
Өнгөрсөнийг минь асууж шалгаадаггүй
Өгөөмөр залууд зүрхээ даатгасан
Гуних үед нулимсыг минь арчдаг
Гутрахад минь сонсогч нь байдаг
Гараас минь атгаад инээд алддаг
Гарцаагүй тийм залууд найдаж дурласан”
хэмээн шүлэглээд сэтгэлийн үгээ бичжээ.
Ингэхдээ “Эхнэр хүүхдээ ингээд орхихгүй нь мэдэж байгаа болхоор.
Итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ. Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд энэ л орчлонд залбирч сөхөрч мөргөн гуйж сууна. Хайрт хань минь босоод ирээч” гэжээ.
Хэргий г сануулбал, МҮОХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруула х ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодо ж , гавлын ясн ы үргэлжилсэн хугара л бүхий хүнд гэмтэ л санаатай учруулсан.