Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухай долдугаар сарын 16 нь баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ.
Ингэснээр нийт 9 хоног амрах юм байна.
Түүнчлэн наадмын үеэр хурдан морины хүүхдийн асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдааны үеэр шийдэхээр болжээ.