Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт цахимаар боллоо
Папарацци

Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт цахимаар боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/30/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“100 жилийн яруу алдар”- Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт цахимаар боллоо.


ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэлийн албанаас санаачлан МСНЭ-тэй хамтран зохион байгуулж буй цахим хурлыг өнөөдөр хийж, хамтран зохион байгуулах ажлуудыг танилцууллаа. БНХАУ-ын Коммунист намын 100 жилийн ойн хүрээнд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтарсан мэдээ, нийтлэл, сурвалжилга нь Хятад улсын өнөөгийн хөгжил, хүмүүсийн аж амьдрал, иргэдээ ядуурлаас гаргасан сайн туршлага зэргийг сурталчлан таниулах зорилготой юм.

Түүхэн баримтаас үзвэл, 1949 онд БНХАУ байгуулагдсаныг Монголын хэвлэл мэдээлэл тэр өдөрт нь мэдээлж байжээ. Улмаар 1958 оноос хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг МОНЦАМЭ болон Синьхуа агентлаг байгуулжээ. Түүнээс хойш 1990-ээд оноос хоёр талын хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагаа илүү өргөжин Хятадын Коммунист намын төв хэвлэл Өдрийн сонин, түүнчлэн Синьхуа агентлагийн төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ажиллах болсон байна.
Нээлтэд ӨМӨЗО-ы Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хэлэхдээ, “Энэ жил Хятадын коммунист намын 100 жилийн ой тохиож байна.

Энэ хугацаанд анхны зорилгоосоо буцалгүй Хятадын ард түмний аз жаргал, үндэсний сэргэн мандалт, хүн төрөлхтний нийгмийн эв нэгдлийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Хятадын ард түмэн дэлхийн анхаарлыг татсан хөгжлийн гайхамшгийг бүтээж орчин үеийн социалист улс орны бүтээх шинэ аяндаа гарлаа. Түүхийг эргэн харваас Хятадын коммунист нам байгуулагдсан эхэн үеэс МАН-тай гүн гүнзгий хувьсгалт найрсаг холбоог тогтоосон байдаг. БНХАУ байгуулагдмагц Монгол Улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосноо зарлаж 70 гаруй жилийн хугацаанд найрсаг хамтын ажиллагааны гол үндэс болж ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр улс бие биедээ туслан харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй гүнзгийрүүлэн олон салбарын ажил хэрэгч ажиллагааг хөгжүүлж хоёр ард түмэнд ашиг тусаа үзүүллээ. Цар тахлын үед хоёр орон хамтран ажиллаж найрсаг хөршийн үлгэр жишээ болж чадлаа” хэмээв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа хэлэхдээ, “Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хөрш орны хувьд харилцаа, хамтын ажиллагааны бүхий л шатанд үнэн бодит мэдээлэл бол хамгийн чухал суурь нь юм. Аливаа мэдээлэл баттай, бодитой, үнэн, шуурхай байх нь өнөөдрийн болон цаашдын харилцаа, хамтын ажиллагааны амжилт, үр өгөөжийн үндэс билээ.

Тиймээс мөнхийн хөрш орнууд, ард түмний харилцаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа үргэлж чухал байсаар ирсэн. Сүүлийн 10 жилд МСНЭ болон Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, хоёр талд жил бүр ээлжлэн Хэвлэл мэдээллийн форумыг тогтмол зохион байгуулж, сэтгүүлчдийн туршлага солилцох, суралцах, улмаар хамтарсан сурвалжилга бэлтгэх зэргээр үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллаж ирлээ. Сайн мэдээлэл бол сайхан харилцаа, сайн хамтын ажиллагааны эхлэл юм.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.