Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин Р.Янжиндулам олон улсын моно жүжгийн “Ялагчдын цуваа-2021” олон улсын уралдаант фестивалийн Тэргүүн байрыг эзэлж, гранпри шагналыг эх орондоо авчээ.
Зургаа дахь жилдээ болсон Ялагчдын цуваа-2021 фестиваль нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатанд Монгол Улсын найман жүжигчин өрсөлдөн, эх орноо төлөөлөн Олон улсын фестивальд оролцох эрхийг Төв аймгийн Монгол туурган театрын жүжигчин МУСТА Р.Янжиндулам, Black box театрын жүжигчин Г.Мөнхжаргал нар хоёрдугаар шатандаа шалгарсан байна.
Улмаар фестивалийн хоёрдугаар шат зургаадугаар сарын 21-24 ний өдрүүдэд зохион байгуулагдаж найман улсын есөн бүтээл өрсөлдөж дэлхийн тэмцээний гранпри шагналын эзнээр ийнхүү Соёлын тэргүүний ажилтан Р. Янжиндулам “Би хэн бэ” жүжгээр оролцон шалгарчээ.