Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»З.Энхболд дарга аа, “Би ЖДҮ-чин биш” гээд маргаад яах вэ?
Фото

З.Энхболд дарга аа, “Би ЖДҮ-чин биш” гээд маргаад яах вэ?

coolBy cool11/16/2018Updated:11/19/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шударга үнэний дэнс гэж өөрийн дүрийг тодорхойлох дуртай УИХ-ын дарга асан, одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд сүүлийн үед дотроо бэмбэтэй явах болсон. Учир нь Тариалан эрхлэх сангийн зарцуулалтыг олж аваад бахтайяа “сэвж” байтал өөрийнх нь Мал хөгжүүлэх сантай холбоотой но-г бид эрэн сурвалжилж түүний бусдаас нуусан мал аж ахуйн бизнесийг нь олон хүргэж түүний фенүүдээс зэмлэл хүртэж байв. Өөрөөр хэлбэл, түүний үнэнч анд УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нийтлэл гарсны дараа хаа хамаагүй хүний бизнесийг З.Энхболдод нааж харлуулах гэж оролдлоо, гүтгэлээ хэмээн сошиалд шуугиж байсан юм. Гэвч өнгөн дээрээ худ нь эзэн нь юм шиг харагдаж байгаа болохоос үнэн хэрэгтээ ажилчин нь, жинхэнэ эзэн нь З.Энхболд ба түүний төрсөн дүү З.Хишигтогтох гэдэг нь баримтаар батлагдсан тухайг бид дахин хэлье.

Уг нь бид Зи даргыг барим тавив юм хийж баригдаж балрах хүн ч биш дээ гээд судлаад үзтэл яах аргагүй З.Хишигтогтохын хадам аав нь Францаас Мал хөгжүүлэх сан дээр ирсэн Монтбелярд үүлдрийн 50 үхрийг зээлж ферм байгуулсан Б.Ванчиг болон түүний хүү В.Ганцолмон нар мөн болох нь батлагдсан.
Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань суманд байдаг үхрийн ферм. “Баянчандмань милк” ХХК 2013 онд францаас өндөр ашиг шим бүхий Монтебелард үүлдрийн 50 үхрийг Францаас онгоцоор авчирч зардлыг нь ХХААХҮЯ даажээ. Харин одоо Зи даргын нууцалсан “Баянчандмань милк “ ХХК нь “Эко сүү” болгон нэрээ өөрчилжээ. Тус компанийн 100 хувь эзэмшигч нь Ванчигийн Алтантуяа буюу З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр гэсэн үг.

Ямартай З.Энхболд нэр цэвэр үлдэж чаддаг болохоос хөрөнгөгүй хүн биш байх нь. Бусдад хадгалуулсан, заримдаа Б.Наранхүү гишүүн шиг хөрөнгө худалдаж аваад мартчихдаг хөрөнгийг нь олж тоолж барвал “Алдарт 30 гэр бүлдээ” багтахаар буян хураажээ. Тэгэхдээ С.Баяр нар шиг үл хөдлөх хөрөнгө аваад баригдаж баларна гэж үгүй, хөдөлдөг, үрждэг, үрэгддэг, тэр ч байтугай “үрчлүүлээд” нэр цэвэр үлдэж болдог хөрөнгө хураадаг нь зөвхөн түүнээс л гарах мэргэн ухаан.

“АТААСҮ” компанийн нууц ноёнтон хэн бэ?

Мөн тэрбээр үхрээс гадна ямааны бизнес эрхэлдэг гэдгээ өөрөө баталчихсан. Тодруулбал, түүний энэхүү ямааны бизнесийг нь 2010 онд Мал хамгаалах сангийн даргаар ажиллаж байсан Товуудорж овогтой Батсүх гэж хүн хариуцан ажиладаг. Тухайн үед “АТААСҮ” компанийн нэр дээр Өвөрхангай аймгийн Тарагт суманд Сүүний чиглэлийн Альпин үүлдрийн ямаа авч ферм байгуулсныгаа Т.Батсүхийн гэргий Алтанзагаст хадгалуулж Мал хамгаалах сангийн дарга асан Т.Батсүх одоог хүртэл Зи даргын хот хөдөөгийн ажлыг нь амжуулдаг “ар тал” болж, эхнэр нь том даргын ямааг маллаж компанийг удирдах болсон байна. Тодруулбал, З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байх үед нь “ Атаасү” ХХК нь дээрх онд “Сүүний чиглэлийн ямааны аж ахуй хөгжүүлэх төсөл” тендерт шалгарч 450 сая төгрөгийн зээл авч 534 тоо толгой ямаагаар зээлээ эргэн төлөх гэрээ байгуулжээ.
Ингээд зээлийн гэрээ дуусгавар болсныг тус компанид ХХААҮЯ-наас шаардаж албан бичиг илгээхэд тэд зээлээр авсан 534 ямаа бус В.Алтантуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эко сүү” компанийнхаа үхрээс өгье гэх хүсэлт тавьжээ. Ямартай ч одоог хүртэл ямааны эргэн төлөлт хийгдээгүй тухай баримт салбарын яамны тайлангууд, дотоод аудит болон Үндэсний аудитын газрын удаа дараагийн тайлангуудад дурдсан байна.

Нууц ноёнтон Зи даргын “Арвайн милк” ХХК ЖДҮ-гээс авсан мөнгөө төлөлгүй шүүхэд дуудагджээ

Бүх юмаа бусдад үрчлүүлж хөшигний араас компани улирддаг ноён Зи-гийн бас нэгэн компани нь “Арвай Милк”. Тус компанийг зурагт өгүүлсэн Жунайн Даваасүрэн гэгч эрхэм удирдан явуулдаг. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын Өвөрхангай аймаг дахь бүхий л ажлыг нь Т.Батсүх шиг амжуулдаг гэсэн үг.

 


“Арвай милк” ХХК мөн л З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл авчээ. Тус компани “Атаасү” ХХК-тай яг ижилхэн төсөл барьж орон Францын Альпин үүлдрийн, нэг нь монголын 50 ноолуурын ямаатай тэнцэхүйц ашиг шимтэй ямаа оруулж ирнэ хэмээн зээл авсан ч бас л зээлээ төлөөгүй хэрнээ Ж.Даваасүрэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “ Арвай милк” ХХК-иа Дашпилжээгийн Энхбаатар гэх хүний нэр рүү шилжүүлжээ. Ингээд компани өөр хүний нэр дээр шилжсэн ч  “Арвай милк” ХХК-ийн хугацаа хэтэрсэн учраас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эл компанийг шүүхэд өгчээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар тус компаниас 384 сая төгрөгийг гаргуулах, төлөхгүй бол албадан төлүүлэхээр болсон шүүхийн баримт мэдээлэл байна.

Яг л түүний дүү З.Хишигтогтохын хадам аав Б.Ванчигийн нэг бүр нь 10 сая төгрөгийн үнэтэй 80-аад үхрийн адил “тансаг хауст” тарга тэвээргээ авч яваа. Энэ мэтээр эрхэм даргын нууц бизнесүүд бусдын нэр дээр нууц явагдаж өр зээлэндээ баригдсан ч шүүх засаглалыг үл тоодог гэдгийг баримтууд нотолж байна.
Тэгэхээр эрхэм Зи дарга бизнесээ бусдад үрчлүүлчихээд шударга үнэний ноён оргилын дүрд тоглож буй нь зүйд нийцэхгүй.

 

Хэний Засгийн газрын үеийн шийдвэрээр хэн хүртэв. Одоогийн ЖДҮХС-гийн дуулианаас юугаараа ялгаатай юм бэ. Баригдаж дуулиан тариагүйгээрээ юу? Одоо дуулианд холбогдоод байгаа зээлүүдийг харахад дандаа ойрын хамааралтай, нөлөөллийн компаниуд байгаа биз.
Ингээд ярихаар одоогийн “ЖДҮ-чид”-ийн “загалмайлсан эцэг” нь З.Энхболд биш гэж үү. Ямартай ч энэ эрхэм өөгүй цэвэр хүн үү, хөрөнгөтэй холбоотой асуудлаа сайн нууж халхавчилж чаддаг уу гэдэг асуудал эргэлзээтэй байгаа биз. Тэгэхээр “Шударга үнэний ноён оргил” З.Энхболд энэ бүхнийг хамааралгүй гэж байвал шалгуулаад үзэхэд юу нь болохгүй гэж.

Үргэлжлэл бий…

Онцлох сэжигтэй цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.