Монголын кино урлагт цоо шинэ өнгө төрх авчирч байсан жүжигчин, продюсер Г.Ундармаа нөхөртөө туйлын эрх гэдгээ нуудаггүй. Сүүлийн хэдэн жилд эрчимтэй жин хаясан тэрээр өөрийн цахим хуудаснаа туфлийг биеийн тамирын хослолтой хослуулсан зургаа нийтлээд “Туфльтэй гарна гэж зөрүүдлээд нөхөр ядарна гээд…Хайрын хуримын биед эвтэйхэн хослол байна аа” хэмээн бичжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд наадмын үед АНУ-д Single ladys киноныхоо шинэ ангийг гаргаад эх орондоо ирсэн. Тэрээр өдгөө “Яаралтай тусламжийн тасгийнхан” нэртэй шинэ бүтээл дээр ажиллаж буй ажээ.