“Аав”, “Хийморь” зэрэг чанартай дэлгэцийн уран бүтээлээрээ сайн найруулагч магтаалыг хүртсэн УДЭТ-ийн жүжигчин Г.Эрдэнэбилэг дараагийн уран бүтээлдээ оржээ.
Энэ удаад “Тэгри Чину” нэртэй олон ангит кино хийхээр зураг авалтдаа гарчээ.
Жүжигчин залуугийн хувьд энэ жил 44 настай.
Үеийнхнээ бодвол хожуу гэр бүл зохиосон тэрээр хоёр балчир хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ зургийг зурж муугүй зураач гэдгээ харуулсан жүжигчин Г.Эрдэнэбилэг удахгүй гавъяат цол хүртвэл гайхах хүн үгүй шүү. Ямартаа ч, эрхэм уран бүтээлчдээ уран бүтээлийн олз омог, ганзага дүүрэн байхыг ерөөе.

