2021-2022 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдана. УИХ-аас ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн онд баталсан билээ.

Уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс бага ангийн сурагчдыг Үдийн хоолны үйлчилгээнд хамруулж, тэдний нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломж бүрдлээ.
Засгийн газрын өчигдрийн /2021.08.11/ хуралдаанаар “Үдийн цай” хөтөлбөрийг Үдийн хоол болгоход нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргав.

Энэ хичээлийн жилээс “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгож байна.
900 ₮ төсөвлөж 270ккал-тай хоол иддэг байсан бол 1500₮ болгож сурагчид 660ккал тэжээллэг хоол идэх боломжтой боллоо.
6-11 насны хүүхдийн 7.3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 6.7 хувь нь иодын дутагдалтай гэсэн судалгаа бий.




