“ТВ коктейль” хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байгаа.
Анх тус хамтлагийн залуучууд “Халуун чинжүү” телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш олны танил болсон. Энэ хамтлагийн ганц “сарнай” гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг бүсгүй.
Уран бүтээлээсээ хэсэг завсарлага авсан тэрбээр “Гэнэтийн зочид” дэлгэцийн олон ангит уран бүтээлээр үзэгчидтэйгээ дахин уулзаж байгаа билээ.
Ингээд түүний стил имижийн өөрчлөлтийг фотогоос нь сонирхоцгооё.