МУГТ М.Анхцэцэгтээ хүндэтгэл үзүүлж, “Гранд Маршал” хотхонд 3 өрөө мульти хаус ангиллын орон сууцыг гаражтай нь бэлэглэлээ.
Тамирчиндаа 4 жилийн хугацаанд сар бүр нэг сая төгрөгийн цалин олгож, олон улсын бүх тэмцээний зардлыг хариуцаж ажиллах юм байна.
М.Анхцэцэг цахим хуудаснаа “ Өнөөдөр манай гэр бүлд ийм сайхан баярт үйл явдал тохиолоо. Олон жил зүтгэсэн зүтгэлийг минь үнэлж , ирээдүйд хийх бүхний минь ташуур болж байгаад бас ийм сайхан хамт олны нэг эс нь болж байгаадаа маш их баяртай байнаа. Бид улам их хичээж түмэн олныхоо хайр, хүндэтгэлийг дааж явах болноо” гэв.