Байгалаас заяасан унаган авьяас, хөдөлмөр, хичээл зүтгэл бас цагаа олсон сорилтоос олны танил болж “Дуучин” хэмээх эрхэм алдрыг нэр хүндтэй авч яваа дуучин А.Хишигдалай хамаргүй болох шахсан тухайгаа цахим хуудаснаа дэлгэжээ. Учир юу гэвээс, тэрээр хамраараа газар унасан гэнэ.
Өөрийнхөө үнэ цэнийг нийгэмд бий болгож чадсан дуучин бүсгүйн хувьд “Шаргуу хөдөлмөрч хүмүүс нэг л мэдэхэд шүтдэг хүнтэйгээ эн зэрэгцэн алхаж явдаг” хэмээн өөрийгөө тодорхойлдог. Түүний хувьд буяны үйлс, хандивын тоглолт алгасалгүй, хүмүүнлэгийн үйлст сэтгэл харамгүй тусалж, гар таталгүй хандивлаад зогсохгүй бусдыг энэ үйлсээ уриалж, татан оролцуулдаг уран бүтээлчдийн нэг билээ.