Ардын аниа Жижи хэмээн цахим ертөнцөд танигдсан влогчин бүсгүй Г.Ган-Эрдэнэ эх орондоо иржээ. Түүний хувьд Орхон аймагт төрж өссөн. “Мон-Турк” сургуулийг төгсөөд, АНУ-ыг зорьж иржээ.
Энэ тухайгаа “Эхлээд Спокень Вашингтон гэдэг жижиг хотод хэлний бэлтгэлд 1 жил сураад, дараа нь Сайнтлуис хотодбизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Гадаад оюутнууд дөрвөн жил сурсны дараа Америкт үлдэж, нэг жил ажиллах эрхтэй байдгийн дагуу Сиатл хотод нэг жил мэргэжлээрээ ажилласан. Одоогоор үргэлжлүүлэн Сиатлын их сургуульд мастерийн зэргээ хамгаалж байна. Нэг ах, эмэгтэй дүүтэй айлын дунд охин. Одоо дүүгээ АНУ руу татаад, бүх зүйлийг нь хариуцаад явж байгаа. Ах маань гэр бүлийн хамт Сайнтлуис хотод амьдардаг бол аав, ээж хоёр маань харин Монголдоо байдаг” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Түүний одоо байгаа сошиал медиа хаягууд дээрээ тус бүр 100 мянган дагагчтай. Ашиг гэхээсээ илүү өөрийнхөө хийсэн бичлэгүүдээс жижиг хувь авдаг аж. Жишээлбэл, тэрээр Тик Ток дээрээс 10 видео тутмыг 280 доллараар цалинждаг аж. Түүний хувьд Тик ток болон Youtube-ээс гадна хоёр ажил хийдэг гэнэ.
Сургуулийнхаа сошиал медиа талыг нь хариуцахын хажуугаар оюутнуудын холбоонд давхар ажилладаг аж.