Өөрийгөө Чингис Хаан хэмээн өргөмжилдөг Магнайбаярын Баасанжаргал Хэнтий аймаг буюу 18~р тойрогт бие даан нэр дэвшихээр болжээ. Энэ тухайгаа тэрээр цахим хуудаснаа онцлоод “Залуусаа уриалж байна. Санаж, сэрж, нэгдэе” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна. Тэрээр өмнө нь УИХ-ын ээлжит сонгуульд мөн бие даан нэр дэвшиж байсан.

Аав, ээжээс өгсөн М.Баасанжаргал нэрээ Чингисхаан гэж өөрчлөн “Цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө. 2033 он хүртэл өөрийгөө бэлтгэнэ” гэж сошиалд багагүй шуугиан тарьдаг нэгэн. Тэгвэл тэр өөрийгөө олны танил болсон гэж бодсон уу эсвэл монголчууд Чингисхаан гэж бодон сонгоно гэж бодов уу. Юутай ч бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ.


