Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хувийн хэвшлийнхэн улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж байгаагаа Төрийн тэргүүнд уламжилжээ
Папарацци

Хувийн хэвшлийнхэн улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж байгаагаа Төрийн тэргүүнд уламжилжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэмд ажиллаж, амьдрахаас өөр аргагүй нөхцөлд жил хагас гаруй болсон. Одоо цар тахлын нөхцөл байдалтайгаа дасан зохицож амьдрах цаг болсон гэдгийг дор бүрнээ хүлээн зөвшөөрч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Монголын ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Цар тахлын дараах эдийн засгийг яаж сэргээхэв, хүндрэл, бэрхшээлээс гарах гарц, шийдэл олъё, хамтарч хэрэгжүүлье. Хувийн хэвшлийнхэн маань зовлон, жаргалаа яриг” гэж. Хувийн хэвшлийг төлөөлж байгаа дээрх холбооны удирдлагууд үүнийг нь талархан хүлээж авчээ.

Албаны мэдээнээс харвал ирэх сарын эхээр цар тахлын дараах эдийн засгийн сэргээх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийх нь. Зөвлөгөөнийг Ерөнхийлөгч өөрийн ивээл дор зохион байгуулж, Засгийн газар, яам, агентлаг, нийслэл хот гээд холбогдох байгууллагуудын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг оролцуулахад анхаарахаа ч хэлжээ.

 

“Хурал, зөвлөгөөнөөр улс хөгждөг бол аль хэдийн хөгжчихсөн. Хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан, ямар ч үр дүнгүй” гэсэн яриа бий. Харин Ерөнхийлөгч зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж ажиллахаа хэлж. Шаардлагатай бол хууль, эрх зүйн орчинг нь сайжруулах тал дээр ч гэсэн УИХ-тай тулж ажиллах бололтой. Ерөнхийлөгчийн хэлсэн үг амьдрал дээр хэрэгжих эсэхийг цаг хугацаа харуулах биз. Ажил олгогчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл улс төрийн тогтвортой байдал чухал байгааг Ерөнхийлөгчид дахин дахин хэлсэн нь анхаарал татлаа. Тэдний нэг нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн. “Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд байсан. Гэхдээ хамгийн гол нь улс төр тогтвортой байх нь туйлын чухал байна” гэж. Энэ бол Дотоодын нийт бүтээгдэхүүний 25, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг төлөөлдөг хүний үг. Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ч түүнтэй адил байр суурьтай байгаа илэрхийлсэн байна. “Ажил олгогчид цар тахлын үед эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт гээд олон байгууллагын адил бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Бид гагцхүү улс төрийн тогтвортой байдлыг хүсэж байна. Тогтворгүйтэх хэрээр хувийн хэвшлийнхэн ажлаа хэвийн явуулахад бэрхшээл учирдаг” гэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч тэдэнтэй санал нэг байгаагаа хэлсэн байна. Ямар ч байсан хувийн хэвшийнхэн ойрмогхон төр, засагтаа үгээ хэлж, цар тахлын дараа эдийн засгийг яаж сэргээх талаар дорвитой гарц, шийдэл олж, тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө хамтраад зүтгэх нь. Харин улстөржилт, эх захгүй бужигнаан л ажилд нь саад болохгүй байгаасай.

Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг үг ч бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.