Монгол Модел агентлагийн модель, загвар өмсөгч Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болсон. Энэ нь 120 жилийн түүхт, дэлхийн алдарт Mercedes-Benz брэндийн зураг авалтанд монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.

Тэрбээр өдгөө 26 настай бөгөөд хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгчдийн нэг тэрээр залуу загвар өмсөгчдөд хандаж үнэтэй зөвлөгөө өгчээ. Тэрээр “Загвар өмсөхөд хамгийн түрүүний алхам бол энэн шиг будаггүй (өглөө босоод маск тавих, йога,дасгал хийх зэрэг зүйлсийг би makeup гэж боддог . fresh харагдах хамгийн чухал байдаг) урд талаасаа , 2 хажуу талаасаа, араасаа зураг авхуулах. Мөн өөрийн танилцуулга болон алхаж байгаа бичлэгээ хийх хэрэгтэй. Заавал мэргэжлийн камер ашиглах шаардлагагүй, утсаараа авахад болно.

Хувцаслалтын хувьд энгийн биеийн галбир харуулсан хувцас сонгох, гэхдээ өөрийгөө илэрхийлэхээ мартваа .Ингээд орохыг хүссэн, сонирхсон агентлагийнхаа вэб хуудас руу ороод
Become a model хэсэг рүү орж зурагнуудаа оруулаад танилцуулгын хуудас бөглөөд явуулна.
Анх эхэлж байхдаа байж болох бүх агентлагууд руу зургаа явуулдаг байсан.
За тэгээд амжилт хүсэе “ гэжээ.

