Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ч.Дэлгэрцэцэг: Хүний сэтгэл гэдэг угаас тогтворгүй сайхан, муухайд зэрэг тэмүүлж байдаг
Папарацци

Ч.Дэлгэрцэцэг: Хүний сэтгэл гэдэг угаас тогтворгүй сайхан, муухайд зэрэг тэмүүлж байдаг

Эрхэм админBy Эрхэм админ08/21/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрхэмсэг дүр төрх, донжтой яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг.

Хийл хөгжим тоглох авьаяасаараа Монголдоо төдийгүй дэлхийд шагшигдаж яваа. Тэрбээр хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг, нээлттэй нэгэн.Цахим хуудаснаа “Хүний сэтгэл гэдэг угаас тогтворгүй сайхан, муухайд зэрэг тэмүүлж байдаг бурха н чөтгөртө ө зэрэг загнуулж байдаг зүйл… За үүн дээрээ сэтгэл гутрал залгачихвал бүүр үхэх, амьдрах 2 хүслийн туйл, ширүүн тэмцлийн асар том урсгалд орж сэтгэл хөлөө алдахын нэр юм

Нэг бол ажиллаад алаад өгмөөр, нэг бол юу ч хийхгүй хэвтээд л баймаар, нэг бол сайхан үг хэлээд бүхнийг ойлгомоор, нэг бол хогийн гаруудад шууд зайл гээд үнэнийг нүүрэн дээр нь хэлмээр, нэг бол бардам байж толгой дээгүүр явмаар, нэг бол чадахгүй мэдэхгүйгээ гайхан өчүүхэн жижиг баймаар… гэх мэт нэг бол бүхнийг хайрламаар, нэг бол хорвоо ертөнцийг үзэн ядмаар ийм 2 туйлын дунд хаачихаа мэдэхээ хэсэг зогсов… төөрөв… айв… уйлав… хичээж, зүтгэсэний эцэст өөрийгөө танин мэдэж, нөхцөл байдлыг ойлгож, арга замаа олов…

Би юу олов гэсэн :- Сохорын газар сохор, доголонгийн газар доголон явахыг сурлаа. Хатуу байх газраа хатуу байж, хайлан байх газраа уян байж, хайр өгөх газраа харамгүй өгч, хага таших үедээ тас хийж, унавал унасан шиг унаж, эргээд тэнхэрч бас босож, уналтаасаа айлгүй алдаанаасаа суралцаж, хүний олон зан чанар, чадвараа байвал зохих газар нь хэрэгтэйг ялгаж, гаргаж, хувирч, хувьсаж сурлаа. Хүнд чадах зүйлийн хажуугаар чадахгүй зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, чадаж болдог бас хэзээ ч чадаж чаддаггүй зүйлсийг ангилж сурлаа. Амьдралд зөвхөн хар эсвэл цагаан гэсэн хоёрхон өнгө байдаггүй, таг дундуур саарал амьдрал хамгийн их байдгийг, цаашлаад солонгын 7 өнгө шиг олон талбар байдгийг ойлголоо. Өөрийгөө ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн баргийн саванд багтахгүй ганган зарчмуудаа гээж, байж болох бүх саванд урсаж орохыг сурлаа.

Өөрийгөө ойлгохын хэрээр бусдыг илүү ойлгож сурлаа. Өвдөлт гэж юу байдгийг мэдэрсний дараа хүний сэтгэлийг хайр найргүй дэвсэлдэг хүмүүстэй харин нөхөрлөж чадахаа болилоо. Хөлгүй хүний дэргэдүүр гүйж өнгөрөхгүй, даруу байхыг сурлаа. Даруухан хүний амьдрал хамгийн аз жаргалтай байдгийг ухаарлаа” гэв.

Б.Эрдэнэтуяа Тукана

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.