Хайр татам энхрий бас үзэсгэлэнтэй ч ааштай, ихэмсэг, дээр нь хөдөөнийхныг “Орк” гэж үздэг нийслэл хүүхний адал явдал түүний хамгийн их үзэн ядах “хөдөөний орк” амьдралыг өгүүлдэг “Нийслэл хүүхэн” олон ангит киноны хоёр дахь удиралын зураг авалт өдгөө өрнөж буй.
Өмнөх бүлгээрээ үзэгчдийн талархалыг чамгүй хүртсэн тус киноныхон олны хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гавъяатуудаар энэ удаагийн киногоо чимжээ.
Тухайлбал, дуучин С.Жавхлан, Г.Ариунбаатар нар тус киноны хэсэгт тоглож, дуу хуураа өргөсөн бололтой.