Хошин урлагийн “Эмоци” хамтлагийнхан сошиалд тун идэвхитэй. Тэд өнгөрсөн хөл хорионы үеэр сошиалаар үзэгчдийг хөгжөөж, өөрсдийнхөө шинэ уран бүтээлийн санааг хэрхэн олдог, хэрхэн хийдэг, ямар уран бүтээлийг хэрхэн бүтээдэг тухайгаа сонирхолтой хэлбэрээр хүргэж байсан.
Мөн нэгнийхээрээ зочилж, хоол идэж буу халж байгаагаа дэлгэж, үзэгчдэд өөрсдийгөө “мартуулаагүй”. Харин тэд энэ удаад Positive Mongolia влогоороо олонд танигдсан Түвшинбаяр, Дөлгөөн нарынхаар зочилж, гэртэй нь танилцаж сонирхолтой яриа дэлгэжээ.
Энэ тухайгаа Positive Mongolia влогийн хосууд “Эмоцынхан маань ирээд явлаа. Бид хэд сайхан ярилцаад л авлаа. Харин сошиалаар 7 хоног яриулах юмтай л боллоо” гэжээ.

