Улс төрд тодорч, парламентад эзэн суудаг болсноос хойш Х.Нямбаатар албан тушаалд тун одтой яваа нэгэн. Их хуралд улиран сонгогдож, Хууль зүйн сайд болтлоо дэвшсэн тэрээр дахин шинэ албанд томилогджээ.
Өчигдөр /2021.09.05/ Монголын боксын холбоо ээлжит бага хурлаа хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөр Х.Нямбаатарыг сонгосон байна.
Мөн хурлаар Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.