Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий ааваасаа дутахааргүй олонд танигдсан нэгэн.

Өдгөө өсвөр насан дээрээ яваа тэрээр амьдралын сайн мууг энэ биеэрээ амсаж яваа ч, халамжтай хамгаалагч аавынхаа нөмөр нөөлөг дор бүхнийг даван гарч буйгаа илэрхийлдэг.
Тэгвэл саяхан короновирусын халдвар аваад эдгэрсэн Д.Зөөлөнсий охин өөрийг нь эмчилж байсан эмч нараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан алдаршуулжээ.
Тэрээр эмч нартаа зориулан сэтгэлийн үгээ зургаар илэрхийлэн оруулсан байна.



