“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Анхаа одоогоос гурван жилийн өмнө “хөлтэй” хурим хийж, олныг цуглуулсан.
Ганц бие байхдаа нэлээд хүүхэмсэг гэгддэг байсан тэрээр өдгөө хоёр хүүхдийн эцэг болж, нас намба суусан. Түүний гэргий “МCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын эгчийнх нь ганц охин Дөлгөөн. Хосууд монголын хамгийн үнэтэй хотхоны тоонд зүй ёсоор багтдаг “Будда Виста” хороололд амьдардаг.

Өдгөө телевизийн салбарт ажиллах болсон Анхаагийн эхнэрийн хувьд өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж, тэр байтугай сүй тавихаар ярилцсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан нь одоогоос таван жилийн өмнөх явдал. Гэвч мөн л сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон гэнэ.
Харин Анхаагийн хувьд “Никитон” хамтлагийн “Үүлэн үст дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан ч мөн л хоёр тийш салсан билээ.

