Ахиллис Монгол Клубын нийт хөгжлийн бэрхшээлтэй 10 тамирчин 10 хөтчийн хамт Дэлхийн топ 6 марафоны нэг болох “Берлины марафон”-д оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тус марафон нь 9 дүгээр сарын 26-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэлд зохион байгуулагдах бөгөөд 42км замыг туулдаг олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг юм.
Эх орноо төлөөлөн оролцох тамирчид 9 дүгээр сарын 20-нд Берлиныг зорих ба тамирчдын хувьд тэмцээнд оролцох зардлаа бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ospring Mongolia компанийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй тамирчдаа дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ нэг сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлж, нэрийн бүтээгдэхүүнээ бэлэглэжээ. Мөн тус компаниас бусад байгууллагууд эдгээр тамирчдыг дэмжин ажиллахыг уриаллаа.